Орос АНУ-тай сурагч солилцох хөтөлбөрөө түдгэлзүүлэв

ОХУ АНУ-тай “Ирээдүйн удирдагч солилцох” нэртэй /Future Lead-ers Exchange/ сурагч солилцох хөтөлбөрөө хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлжээ. Оросын талын энэ шийдвэрийн тухай ОХУ-д суух АНУ-ын Элчин сайд Жон Теффт мэдэгдэл хийжээ. Тэрбээр сүүлийн 21 жилийн турш хэрэгжсэн тус хөтөлбөрийг хаасанд харамсч буйгаа илэрхийлсэн байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Оросын нийт 8000 гаруй сурагч америк гэр бүлүүдэд амьдарч, тэдэнд Орос орны шилдэг бүхэнтэй танилцуулж байсныг элчин сайд ярьсан байна. Украин, Казахстан, Киргиз, Гүрж, Молдав, Тажикстан, Туркмен, Армен, Азербайжан зэрэг орны сурагчид хамрагддаг уг хөтөлбөрийн зардал, тухайлбал хүүхдүүдийн замын зардал, эрүүл мэндийн даатгал зэргийг АНУ даадаг. Харин Оросын Боловсрол шинжлэх ухааны яамны эх сурвалж Оросын сурагчдын нэгийг АНУ-д бусдад өргүүлэхээр болж, хүүхэд эргэж ирээгүйгээс нөхцөл байдлыг тодруулж дуустал уг хөтөлбөрийг зогсоохоор болсныг мэдээлсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (150.129.140.41)

    2014-10-02

    teneg ibanuud. huuhduudee hotsrogdson surguulidaa surgaad bj de. delhiin shilde surguulid orosoos ordog neg ch surguuli no shu de

  • иргэн (202.21.106.250)

    2014-10-02

    зөв зөв,аллага,хүчирхийлэл,хар тамхи,***** самуунаас өөр юу сурах гэж америк явах юм билээ дээ.