Каталонийн иргэд эрх чөлөөнийхөө төлөө тэмцлээ

 Испанийн Каталони мужийн иргэд тус улсын Үндсэн хуулийн шүүхээс гаргасан шийдвэрийг эсэргүүцэн жагсчээ. Испанийн Үндсэн хуулийн шүүхээс өмнө нь Каталонийг тусгаар тогтносон улс болгох эсэх асуудлаар ирэх арваннэгдүгээр сард бүх нийтийн санал асуулга зохион байгуулахыг түр зогсоох тухай шийдвэр гаргасан. Барселона хотын төвд болсон эсэргүүцлийн цуглаанд нийт 5000 орчим хүн оролцсоноос гадна үүнтэй төстэй цуглаанууд Испанийн зүүн хойд мужийн бусад хотод болсон байна. Үндсэн хуулийн шүүхээс Испанийн Засгийн газраас гаргасан өргөдлийг хэлэлцэхээр болсноор Каталонийн тусгаар тогтнолын тухай санал асуулга явуулах тухай хууль таван сарын хугацаанд хүчин төгөлдөр бус болж байгаа аж. Гэвч Үндсэн хуулийн шүүхээс ирэх таван сарын дотор уг асуудлаар тодорхой шийдвэр гаргаж чадахгүй бол хугацааг нь дахин сунгах боломжтой гэнэ. Каталонийн 7.5 сая иргэн Испанийн нийт хүн амын 16 хувийг бүрдүүлдэг. Каталони муж тус улсын хамгийн хамгийн баян, аж үйлдвэр хөгжсөн мужуудын нэг юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)