Стресс болон гуниг гутралаас хагацах нь

Хүмүүн төрөлхтөн бид уг язгууртаа дор бүрнээ амар амгаланг хүсэж, өчүүхэн ч гэлээ зовохыг үл хүсдэгээрээ адилхан юм. Иймээс боломж гарах бүрт би хүмүүсийн анхаарлыг хүмүүн төрөлхтөн гэдэг нэгэн гэр бүлийн гишүүний хувьд бид юугаараа ижил төсөөтэй, бидний оршихуй болон сайн сайхан бүхэн гүн гүнзгий харилцан хамааралтай гэх мэт ойлголтуудад хандуулахыг хичээдэг юм.

Өнөө цагт сэтгэл санаа болон аз жаргалын хооронд асар ойрын харилцан хамаарал байдаг гэдгийг улам ихээр хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ шинжлэх ухааны нотолгоо ч өсөн нэмэгдсээр байна. Нөгөө талаас бидний олонхи нь эд баялгийн хувьд ихэд хөгжиж дэвжсэн нийгэмд амьдарч буй ч төдийлөн жаргалтай бус хүмүүс бидний дунд олноороо бий. Элбэг хангалуун, сайхан өнгөлгөөний доор гомдол цөхрөл, хэрэггүй хэрүүл тэмцэл, мансууруулах бодис, архинд донтох, бүр цаашилбал амиа хорлоход хүргэдэг сэтгэл санааны тайван бус байдал байж л байдаг. Эд баялаг нь дан гагцаар бидний эрэлхийлэн буй баяр басгалан, аз жаргалыг авчирна гэсэн баталгаа үгүй. Найз нөхдийн хувьд ч энэ нь мөн адил. Уур хилэн, хорсол ихээр төрсөн үед ойр дотны найз нөхөр хүртэл хүйтэн хөндий, төвөгтэй санагддаг.
 

Гэвч хүн болж төрсөн бидэнд хүмүүний гайхамшигт оюун ухаан бий билээ. Үүнээс гадна хүмүүн төрөлхтөн бүгд зорилготой байх, өөрийн хүссэн зорилго тэмүүлэлдээ сэтгэлийн хат хүч гаргах чадвартай. Ийнхүү хүмүүн бид гайхамшигт оюун ухаантай бөгөөд сэтгэлийн хат хүчийг хөгжүүлэн, түүнийгээ эерэг сайн зүйлд ашиглах чадвартай гэдгийг санасан цагт өөрийн сэтгэл оюуны уг үндсэн эрүүл саруул байдлаа хадгалж чадна. Бидэнд энэхүү агуу их чадвар байгааг ухаарснаар сэтгэлийн хүч чадал улам батжих болно. Ийн хүлээн зөвшөөрөх нь итгэл найдвараа алдалгүйгээр, өөрийгөө дутуу хагас үнэлэх элдэв бодол санаанд авталгүйгээр ямар ч хүнд бэрхшээл, хэцүү нөхцөл байдал тулгарахад даваад гарах арга зам болдог юм.
 

Би үүнийг арван зургаан насандаа эрх чөлөөгөө, хорин дөрвөн насандаа эх орноо алдсан хүний хувьд бичиж байна. Улмаар би тавь гаруй жилийн туршид дүрвэн амьдарсан бөгөөд энэ хугацаанд манай Төвд хүмүүс Төвдийн өнгө төрхийг бодитоор хадгалж, өөрсдийн соёл, үнэт зүйлсээ хамгаалж үлдэхэд өөрсдийгөө бүрэн дүүрэн зориулж ирлээ. Төвдээс ирэх мэдээ ихэнхдээ л зүрх зүсэм байдаг ч энэ бүх сорилт бэрхшээл нь бууж өгөх шалтгаан биш ээ. Тиймээс миний хувьд дараах зүйлсийг санаж байх нь ихэд тустай мэт санагддаг.
 

Хэрэв тухайн нөхцөл байдал юм уу, бэрхшээл зовлонд шийдвэрлэх арга зам буй бол санаа зовних шаардлага алга. Өөрөөр хэлбэл тухайн зовлон бэрхшээлээс гарах арга зам буй бол цөхрөнгөө барах хэрэг байхгүй. Арга зам эрэлхийлэх нь л зохистой зүйл болно. Бэрхшээл зовлондоо шаналж зовнин байдаг хүч тэнхээгээ барснаас арга зам хайхад зориулсан нь хамаагүй ухаалаг хэрэг болох юм. Үүний адилаар ямарваа арга зам, шийдвэрлэх боломж үгүй бол санаа зовних хэрэг бас л байхгүй. Учир нь яагаад ч, ямар ч тус алга байна шүү дээ. Иймээс бодит байдлыг эртхэн хүлээн зөвшөөрсөн нь танд амар хялбар байх болно. Мэдээжээр дээрх санаа нь бэрхшээл зовлонг даван туулах, зөв ухаалаг үзэл санаа төрүүлэх зорилготой юм. Ийнхүү бодож сэтгэж чадахгүй бол зовлон гаслангаас гарах арга зам байгаа эсэхийг олж чадахгүй шүү дээ.
 

Бодит үзэл санаа, зөв зүйтэй сэдэл агуулснаар айдас түгшүүр, санаа зовнилоос таныг хамгаална. Сэтгэлд хиргүй ариун, чин үнэнч сэдэл байгаад, сайхан сэтгэл, энэрэл нигүүлсэл, гүн хүндэтгэлээр бусдад туслая гэсэн хүсэлтэй бол бусад хүмүүс юу гэж бодох, эцэстээ өөрийн зорилгодоо хүрч чадах эсэх зэргээс айлгүйгээр аль ч салбарын, ямар ч ажлыг хийж гүйцэтгэн, элдэв айдас хүйдэс, зовиургүйгээр үр дүнтэй ажиллах болно. Хэдий өөрийн зорилгод хүрч эс чадсан ч хичээл шамдал гаргасандаа сэтгэл таатай байх болно. Харин муу муухай сэдэл сэтгэл агуулсан бол хүмүүс магтан шагшивч, зорилгодоо хүрэвч баяр жаргалтай байж чадахгүй.
 

Дахин хэлэхэд өөрийн бүхий л амьдралд сэтгэл дундуур болж, тулгаран ирэх бэрхшээл зовлонд дарагдах мэт санагддаг үе бий. Ийм цаг үе их бага хэмжээгээр бид бүгдэд ирнэ. Бэрхшээл тохиолдох үед сэтгэл санаагаа сэргээх арга зам олохын төлөө бүхий л хүчээрээ чармайх нь маш чухал. Үүний тулд өөрт буй сайн сайхан зүйлээ санаж болох юм. Жишээлбэл таныг хэн нэгэн хайрладаг байж болно, танд ямар нэгэн авъяас чадвар байж болно, та сайн боловсролтой байж болно, идэх хоол, өмсөх хувцас, амьдрах газар зэрэг наад захын хэрэгцээгээр хангагдсан байж болно, урьд бусдад тустай үйл үйлдсэн байж болно. Өөрийн амьдралын жижиг ч бай эерэг сайн талыг санах хэрэгтэй. Хэрэв бид өөрийгөө ямар нэгэн аргаар сэргээхгүй бол сул дорой хэмээх бодол санаандаа улам живэх аюул бий. Улмаар өөрийгөө ямарваа сайн сайхан зүйл үйлдэх чадваргүй хэмээн итгэж үнэмшихэд хүргэнэ. Ингээд бид цөхрөл гуниглалын бүхий л нөхцөлийг үүсгэх нь тэр.
 

Бурханы шашны хувраг хүний хувьд бидний дотоод амар амгаланг үймцүүлж байдаг гол зүйл бол хорт муу сэтгэлүүд гэдгийг би ойлгож ухаарсан билээ. Сөрөг муу юм уу энэрэнгүй бус сэтгэлээс төрөх элдэв бодол санаа, сэтгэл хөдлөл зэрэг нь бидний дотоод амар амгаланг гарцаагүй доройтуулна. Уур хорсол, омог бардам, шунал тачаал, атаа жөтөө зэрэг бидний сөрөг муу сэтгэлүүд зовлон бэрхшээлийн эх үүсвэр бөгөөд сэтгэл үймцүүлэн хорлогч юм. Хорт муу сэтгэл, санаа нь амгалантай байх, зовлонгоос зайлсхийх бидний үндсэн хүслийг тотгорлодог. Муу сэтгэлд автсан үедээ бидний үйл бусдад хэрхэн нөлөөлж байгааг анзаардаггүй тул энэ нь өөрт болоод бусдад хортой үйлдлийн шалтгаан болдог юм. Алаан хядаан, хэрүүл тэмцэл, хууран мэхлэлт бүгд муу сэтгэл, нисваанисаас үүсдэг.
 

Дээрхи бүхнээс үүдээд, бид сэтгэл оюунаа номхруулж чадах уу гэдэг асуулт гарч таарна. Сэтгэл оюунаа номхоруулах олон арга бий. Эдгээрийн дотроос Бурханы шашны “Оюун судлахуй” хэмээх сургаальд бусдыг гэсэн сэтгэлийг төрүүлэх, таагүй бэрх болгоныг ач тусанд урвуулахыг сургадаг. Энэхүү зовлон бэрхшээлийг амгалан жаргаланд урвуулан бодох дадал зуршил нь Төвд хүмүүсийг асар их бэрхшээлийн өмнө өөрсдийн үнэ цэнэ, сэтгэлийн хүч тэнхээгээ хадгалж үлдэхэд хүргэсэн юм. Миний өөрийн амьдралд ч гэсэн энэхүү сургааль асар их ач тустай байсаар ирлээ.

 

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү

Эх сурвалж: Будда.мн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (80.110.111.236)

    2017-01-16

    Todd jargalsan yum bn uu Dalai lam bolon lam Narr hovsduulaj uhamsargui Southern bolitsgooy.ene bol lam Nation bayjilt arduudiin oyunii hoosrol.

  • (122.201.24.8)

    2017-01-15

    http://Cash4Visits.com/ref.php?refId=344184 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт

  • (103.229.120.33)

    2017-01-15

    tui mai muu ***** mini bitgii hudlaa ***** muu ugur tuvd parazit

  • зочин (202.9.40.108)

    2017-01-15

    маш сайхан сургаал бна,Далай багш ч үнэхээр аугаа, гэгээрсэн, бурхан хүн шүү

  • unshigch (66.181.188.26)

    2017-01-14

    cetgeler ih ynaj yilj gytarch baihda bagshin saihan syrgalig ynshla mini hamgin ih hairladag hani mini namg hen ch bish geh umda gehde bi setgeler ynahgvi bi chin eh hvn vrinhe tolo bvgdig dabj garna dalai bagshin helsneer bvh um saihn bolno

  • Kkkk (59.153.112.221)

    2017-01-14

    Dalai lam bagibandi 2 yamar ch yalgaa alga titem ug l yarihiin