Серби, Албанийн шигшээ багийн тоглолт зодооноор өндөрлөжээ

Хөлбөмбөгийн“Евро2016” тэмцээний урьдчилсан шатны тоглолт болох Серби Албанийн шигшээ багийн тоглолтын үеэр зодоон болсны улмаас42 дахь минутдаа дуусчээ. Сараево хотын“Партизан” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр “Их Албани” хэмээх улсын тугтай алсын удирдлагатай жижиг нисдэг тэрэг талбайд гэнэт гарч ирснээс энэхүү зодоон болсон байна. Сербийн шигшээ багийн хамгаалагч Митрович уг тугийг авахад нь Албанийн багийн тоглогчид булаан авснаар эмх замбараагүй байдал үүсч, хөгжөөн дэмжигчид оролцсон үймээн болон хувирчээ. Дээрх үйл явдалын дараа УЕФА-ийн ерөнхийлөгч Мишель Платини“Бидний тоглолт хүмүүсийг нэгтгэх зорилготой. Харин хөлбөмбөгийн тоглолтыг улс төрийн ямарваа нэгэн зорилгоор ашиглахгүй байхыг хүсье. Белградад болсон үйл явдал бол гутамшиг” гэж мэдэгсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)