“Эбола” вирусын тухай Монголчууддаа анхааруулж байна

Хорвоо дээрх амьтан бүхэнд өөр өөрийн гэсэн зовлон бий гэдэг. Алдарт зөнч Вангагаас эхлүүлээд гарын хуруунд багтах цөөн мэргэд дэлхий дээрх амьдралыг зөгнөсөн байдаг. Тэр бүхнийг судлаад байхад бүхий л зүйл биелэлээ олж, хэлснээр нь болж байх олон жишээг бид мэднэ. Энэ дэлхийг бид нэгэн том айл гэж ойлгож болно. Бид хүссэн хүсээгүй ч нэгэн агаараар амьсгалж байна. Гурван жилийн өмнө шувууны томуу өвчин буюу H1 N1 вирус дэлхийг цочирдуулж байгаад намдсан. Харин одоо бол “Эбола” гэх нэртэй вирус дэлхийн гурван тивд тархаад байна. Энэ вирус анх 1976 онд Бүгд Найрамдах Конгод бүртгэгдэж байжээ. Конго улсын Эбола голын эрэг дагуу нутаглах иргэдэд тус вирус тархаснаар Эбола хэмээн нэрлэсэн байна.

Өвчний гол шинж тэмдэг нь өндөр халуурч, бөөлжин, цус алдаж, их хэмжээниий тууралтаар илэрдэг байна. Эбола вирус нь халдвартай хүний шингэн болон амьсгалын замаар хүнээс хүнд халдварладаг ажээ. Өөр нэг халдвар тараах хувилбар нь мэрэгч амьтад гэнэ. Түүнчлэн уг өвчнөөр нас барсан хүний цогцост хүрэх, ойр хавьд байх зэрэг нь халдвар авах эрсдэлтэй гэнэ.Мөн вирусын халдварын нууц үе нь хоёроос гурван долоо хоног байдаг аж.

Тэгвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагад Эбола вирусээс хамгаалах хувцас хэрэгсэл өөр өөр байдаг байна. Манай улсын эрүүл мэндийн байгууллагын хувьд Эбола вирусээс хамгаалах хувцас хэрэгсэл байхгүй. Тиймээс энэ төрлийн хамгаалах хэрэгсэл, гар ариутгах бодис, эмнэлгийн бохир хог хаягдал хийх сав болон оношлуур зэрэг зүйлүүд нэн түрүүнд хэрэгтэй байгаа аж. Энэ чиглэлээр удирдамж боловсруулан холбогдох яаманд хүргүүлсэн бөгөөд баталсан тохиолдолд бүх орон нутагт хүргэхээр төлөвлөсөн гэж байна.
 
Монгол Улс эбола вирус гарсан цагаас хойш мэдээллийг жигд хүргэж байгаа. Хэрэв ийм тохиолдол гарлаа гэж үзвэл ганцхан Эрүүл мэндийн яамны хариуцах асуудал биш. Олон салбарын ажиллагаа хэрэгтэй. Тиймээс Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хүнсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг газарт мэдээлэл хүргүүлсэн гэв. 

Мөн энэ вирус нь өмнө нь манай улсад тархаж байгаагүй учир бэлтгэлээ сайн хангах ёстой. Манай улсын хүн эмнэлгийн салбарт Эбола вирусын оношлуур суурилуулах лаборатори байхгүй учир мал эмнэлгийн төв лабораторитай гэрээ байгуулах саналыг Засгийн газарт тавьсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн вирусын халдваргүйжүүлэлтийг мал эмнэлгийн лабораторит хийнэ гэсэн үг гэж мэргэжилтнүүд хэллээ.
 
Манай улсаас халдвар гарсан орон руу найман хүн яваад иржээ. Тэдгээр хүмүүст нарийн шинжилгээ хийхэд эбола вирус илрээгүй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Эбола өвчний голомт нутагт ажиллаж байсан, зорчсон бусад улс орны иргэд энэ өвчний халдвар авсан, тус өвчний улмаас амиа алдсан тохиолдлууд одоо ч гарсаар л байна.
 
Мигель Пахарес, Мануэль Гарсиа Вьехо гэх Испанийн хоёр номлогч Баруун Африкийн Либери, Сьерра-Леоне улсуудаас эбола вирусын халдвар тээж нутагтаа очжээ. Тэднийг Испанийн Мадрид хотын эмнэлэгт эмчилж байсан бөгөөд аймшигт вирусын халдварыг гадагш алдахгүйн тулд Испанийн засгийн газар онцгой анхаарал хандуулж байсан. Гэвч дээрх өвчтөнүүдийг асарч байсан сувилагч бүсгүй эболагаар өвчилсөн нь оношлогдов. Энэ нь эбола вирус баруун Африкаас өөр тивд халдварласан анхны тохиолдол юм. Дээрх хоёр номлогч өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр хорвоог орхисон байна.

Үүнээс гадна АНУ-ын дөрвөн иргэн эболагийн халдвар авч, нэг нь амиа алджээ. Либери улсад ажиллаж байсан америк эмч Рик Сакра, Кент Брэнтли болон Нэнси Райтбол нар эбола вирусын халдвар авч байсан бөгөөд эбола вирусын эсрэг Zmapp хэмээх туршилтын бэлдмэлийн ачаар эдгэрээд байна.
 
АНУ-ын Техас мужийн Даллас хотын оршин суугч 42 настай Томас Эрик Данкан өнгөрсөн есдүгээр сард Либерид амьдардаг эгчтэйгээ уулзаад ирэхдээ үхлийн аюултай эбола вирусын халдвар тээж иржээ. Түүнд тав хоногийн дараа эбола вирусын шинж тэмдэг илэрч, хэд хоногийн дараа буюу өнгөрсөн сарын 28-нд эмнэлэгт хүргэн тусгаарлаж байсан ч амиа алдлаа. АНУ-д эбола вирусаар хүн амиа алдсан анхны тохиолдол энэ аж.
 
Томас Эрик Данкан эболагаар өвчилсөн гэдгээ мэдээгүйн улмаас маш олон хүнтэй харьцаж, АНУ-д дор хаяж 100 хүнд эболагийн халдвар тараасан байх магадлал өндөр байгаа юм. Одоогийн байдлаар нэмж халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа боловч нас барсан өвчтөнтэй харьцаж байсан 48 хүнийг эмнэлгийн хяналтад байлгаж байгаа гэнэ.
 
Түүнчлэн эбола вирусын халдвар авсан Их Британийн иргэн, 29 настай Уильяма Пули гэгч залуу бүрэн эмчлэгдсэн гэж BBC мэдээлжээ. Уильяма Пулиг эмчлэхэд мөн Zmapp бэлдмэлийг ашиглаж, 10 хоног эмчилгээ хийжээ. Пули Эбола вирусын тархалт хамгийн их хувьтай байгаа Сьерра-Леон улсад сайн дурын сувилагчаар ажиллаж байсан нэгэн.

 

Вирусын тархалтын хүчин зүйл нь:
 
• Эбола вирус хүний биед удаа хугацаагаар оршин тогтнохын тулд ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай байдаг нь энэхүү вирустай тэмцэхэд хүндрэл учруулж байна. Тиймээс эрдэмтэд вирусын шинэ төрөл бий болох, түүний эсрэг тэмцэлд бэлэн байх хэрэгтэй.
 
• Эмч нар өвчтнүүдийг эмчлэхээс гадна өвчтнүүдийн нийгмийн асуудлыг бас шийдэж байна. Тухайлбал эбола вирусын халдвар авсан хүмүүс нийгэмд биеэ хэрхэн авч явах, тэдгээрийн сэтгэл зүйг бэлтгэх зэрэг.
 
• Эбола вирусаар амиа алдаж буй хүмүүсийн тоо өсөж байгаа учир ихэнх хүмүүс гэрийн нөхцөлд эмчилгээ хийлгэхийг илүүд үзэн эмчид хандахаас татгалздаг. Энэ нь өвчний голомт газар авахад нөлөөлдөг юм.
 
• Олон нийтийн санаа бодол эмч нарын амь насанд аюул учруулж байна. Учир нь тус өвчний талаарх дутмаг ойлголт, айдасаас болж өвчтөнүүд эмч нарын эсрэг хүчирхийлэл хэрэглэх тохиолдол элбэг байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.


Вирусын эсрэг тариа гаргаж авч чадаагүй л байна
Одоогийн байдлаар Эбола вирусын эсрэг ямар нэгэн эм тариа байхгүй. Зарим орон эмчилгээ хийх тал дээр өмнө нь нэлээд ажиллаж байсан ч, үүнд хугацаа шаардлагатай байжээ. Тухайн үед эбола вирус одоогийнх шигээ төдийлөн дэлхийг хамарч байгаагүй учирэнэ өвчний эсрэг вакциныг үйлдвэрлэхээр мэрийж байгаагүй.
 
Үүний тод жишээ нь,  эболагийн эсрэг бэлдмэл гарган авахаар ажиллаж байсан компаниудын санхүүжилтийг АНУ-аас зогсоож байсан юм. Учир нь тарилгыг нээсний дараа эмийн компаниуд шинэ тарилга үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх нь эргэлзээтэй. Эболагийн халдвар хэзээ, хаана гарахыг ч таамаглах боломжгүй. Энэ нь эм үйлдвэрлэгчдийн хувьд ашиггүй гэсэн үг юм. Хэрэглэгчийн зах зээл нь жижиг учраас томоохон эмийн үйлдвэрүүд эбологийн тарилга үйлдвэрлэх сонирхолгүй байгаа судалгаа гарсан байдаг.

Гэхдээ энэ вирус өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн Баруун Африкийн орнуудаар хүчтэй тархаж дэлхий нийтийг түгшээж эхэлснээс хойш эрдэмтэд эбола вирусын эсрэг вакциныг гарган авах ажилд шамдан ороод байгаа. НҮБ-ын мэргэжилтнүүдийн мэдээлснээр одоогийн байдлаар эбола вирустай тэмцэх гурван төрлийн вакциныг судалж байгаа гэнэ. Нэгдүгээрт, эболагаар өвчилсөн хүмүүсийн цуснаас гарган авсан вакцин.
 
Хоёр дахь вакцинаар мичинд хийсэн туршилтаар эерэг үр дүн үзүүлсэн. Дараагийн вакцин нь эдгээрийн дотроос хамгийн боломжит гэж тооцогдож байгаа бөгөөд клиник судалгаа явагдаж, хүн дээр туршиж үзэх аж. Эбола вирусын эсрэг вакциныг ирэх 2015 он гэхэд гарган авна гэдэгт эрдэмтэд найдаж байгаагаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдэгдсэн байна. 

Монгол Улсад энэ вирус орж ирэх магадлалтай
 
Дэлхий нийтийн аялал жуулчлалын нээлттэй сүлжээнд нэгдэн оршиж буй Монгол Улсад ч энэ вирусийн халдвар хүнээр дамжин орж ирэхийг үгүйсгэхгүй. Манай улсын Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд энэ тал дээр анхаарал тавин ажиллаж эхэлжээ. Уг халдвар тархсан орнуудаас манай улсад нэг сард 20-22 хүн ирдэг бөгөөд дийлэнх нь хэд хоноод буцдаг гэсэн судалгаа гарчээ. Иймд холбогдох яамдууд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрыг шаардлагатай мэдээллээр хангаж байгаа аж.
 
Мөн энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнгөрсөн сард мэдээлэл хийсэн. Тэд энэхүү халдварт өвчнийг Монголд оруулж ирэхгүй байх талаар хил гаалийн байгууллагын ажилтнуудад зөвлөмж хүргүүлж тодорхой шалтгаангүйгээр халуурсан эрүүл мэндийн зовиуртай байгаа хүнийг гаалиар нэвтрүүлэхдээ шалтгааныг нь заавал тодруулж нэвтрүүлэх мөн эбола вирус тархсан орнуудад онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхааруулсан юм.
 
Хэрвээ энэ вирус манайд орж ирвэл ХӨСҮТ-өөс авах арга хэмжээ буюу эмнэлгийн тусламж, эм, тариаг бэлтгэсэн байгаа гэж эмч нар мэдээлсэн.
 
Халдвар дамжих зам   
 
• Өвчилсөн хүний гэмтсэн арьс салст, цус, шээс, бөөлжис, үрийн шингэн өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд харьцах замаар халдвар дамжина. Нас барсан өвчтнийг оршуулах үед эмгэнэж гашуудсан төрөл төрөгсөд нь бие махбодитой нь хүрэлцэх үед мөн халдвар дамждаг болох нь тогтоогдоод байна.
 
• Өвчин тусаад эдгэсэн хүний үрийн шингэнд вирус 49 хоног хүртэлх хугацаанд хадгалагдаж халдварлуулах боломжтой.
 
• Өвчтнийг хэвтүүлэн эмчлүүлж буй эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиж мөрдөөгүй тохиолдолд халдвар эмнэлгийн дотоод халдвар байдлаар дэгдэх аюултай.
 
Тэгвэл бид одоо энэ өвчнөөс яаж сэргийлэх вэ?
 
Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд Баруун Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байх, зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхээс зайлсхийх, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, үхсэн болон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй байх, түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй байх, өвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлогдсон зүү тариур зэрэгт хүрэхгүй байх зэргийг сайтар анхаарах хэрэгтэй.
 
Үүнээс гадна дэгдэлт гарсан бүс нутгаас ирсэн зорчигчдын хувьд ирснээс хойш гурван долоо хоногийн дотор халуурах, ядрах сульдах, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах, арьсаар туурах, цус алдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд шууд ХӨСҮТ-д хандахыг зөвлөж байна. Хүн төрөлхтнийг чичрүүлэн байгаа чимээгүй “дайн”-д бид бэлэн байх хэрэгтэй.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • tseegii (77.145.153.72)

    2014-10-20

    *** Алдарт зөнч Ванга 2014 оныг юу гэж зөгнөсөн бэ **********************2014 оноос хойшхи Вангагийн зөгнөлүүд: “2014 он. Энэ химийн дайны уршгаар ихэнх хүн арьсны хорт хавдар, болон арьсны бусад төрлийн өвчнөөр өвчилнө. ---- /// эбола вирус.....????? гэж үү./// 2016 он. Европ тив бараг хүнгүй болно. 2018 он. Хятад дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болно. Хөгжиж байгаа орнууд мөлжигчөөс мөлжигдөгч болон хувирна. 2023 он. Дэлхийн тойрог зам бага зэрэг өөрчлөгдөнө. 2025 он. Европ тив маш цөөхөн оршин суугчидтай болно. 2028 он. Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болно. /Энэ нь халуун цөмийн урвалыг жолоодно гэсэн үг аж/ Өлсгөлөн газар авна. Сугар гараг тийш сансрын жолоодлогот хөлөг хөөргөнө. 2033 он. Туйлын мөс хайлж далайн түвшин эрс нэмэгдэнэ. 2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европт мусульманчууд эрх мэдлийг барина. 2046 он. Хүний ямар ч эд эрхтэнг ургуулдаг болно. Эрхтэн солих нь анагаах ухааны эмчилгээний шилдэг аргын нэг болно. 2066 он. Мусульманчууд Ромд довтлох үеэр Америк шинэ төрлийн ***** хэрэглэнэ. Энэ зэвсгийг цаг уурын гэж нэрлэж болох бөгөөд огцом хүйтрэлт үүсгэнэ. 2076 он. Ангигүй нийгэм байгуулна. /Коммунизм/ 2084 он. Байгаль дэлхий эргэн сэргэнэ. 2088 он. Хэдхэн секундын дотор хөгширдөг шинэ төрлийн өвчин гарна. 2097 он. Хурдан хөгширөлтийг ялан дийлнэ. 2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлж эхэлнэ. 2111 он. Хүмүүс киборг болно. /Амьд робот/ 2123 он. Жижиг улсуудын хооронд дайн эхэлнэ. Их гүрэн үүнд нь саад хийхгүй. 2125 он. Унгарт сансрын уудмаас дохио хүлээн авна. Энэ үеэр хүн төрөлхтөн Вангагийн тухай дахин санах болно. 2130 он. Харь гаригийнхны зөвлөснөөр усан дор колони байгуулна. 2164 он. Ан амьтан “хүний хагас” буюу хүнтэй төстэй болон хувирах явц эхэлнэ. 2167 он. Шинэ төрлийн шашин үүснэ. 2170 он. Их хуурайшилт болно. 2183 он. Ангараг гариг дээрх колонийн гүрэн цөмийн зэвсэгтэй болж улмаар дэлхийгээс тусгаар тогтнол шаардна. /АНУ Англиас тусгаар улс болсон шиг/ 2187 он. Хоёр том галт уул оргилохоо зогсоно. 2195 он. Далай доорх колонуудыг эрчим хүч, хүнсний зүйлээр найдвартай хангана. 2196 он. Ази, европынхон бүрэн холилдож эрлийзжиж дуусна. 2201 он. Наран дээрх халуун цөмийн урвал удааширна. Үүний улмаас хүйтрэлт болно. 2221 он . Харь гаригийн соёл иргэншилтэй хэлхээ харилцаа тогтоох оролдлогынхоо үеэр хүн төрөлхтөн ямар нэг аймшигт зүйлтэй учирна. 2256 он. Сансрын хөлөг эх дэлхийд аймшигт өвчний нян тээж авчирна. 2262 он. Ангараг гарагийн тойрог зам байнга өөрчлөгдөж, сүүлт одны аюул нүүрлэнэ. 2271 он. Физикийн тогтмол хэмжигдэхүүнүүд өөрчлөгдөнө. 2273 он. Шар, хар, цагаан арьстнууд бие биедээ уусч улмаар шинэ төрлийн арьстан үүснэ. 2279 он. Оргүй хоосноос нрчим хүч гарган авна. /Сансрын хар нүх мэтээс/ 2288 он. Цаг хугацаагаар аялана. Харь гаригийнхтай хэлхээ холбоо тогтооно 2291 он. Нар унтарна. Гэвч түүнийг хүн төрөлхтөн дахин асаана. 2296 он. Наран дээр маш хүчтэй дэлбэрэлт болно. Үүний улмаас таталцалын хүч өөрчлөгдөж сансар дахь тойрог замын станц, хиймэл дагуулууд дэлхий дээр унаж эхэлнэ 2299 он. Францад мусульманчуудын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө. 2302 он. Орчлонт ертөнцийн нууцын талаар маш чухал хуулийг нээнэ. 2304 он. Сарны нууцыг нээнэ. 2341 он. Эх дэлхийд сансрын уудмаас ойртон ирж байгаа ямар ч биетийг аюулгүй болгоно. 2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр гарсан ослын улмаас их хуурайшилт үүснэ. 2371 он. Нийтийг хамарсан аймшигт өлсгөлөн нүүрлэнэ. 2378 он. Шинэ арьстангууд түргэн өсч үржинэ. 2480 он. Хоёр хиймэл нар мөргөлдсөний улмаас дэлхийд харанхуй нүүрлэнэ 3005 он. Ангараг гариг дээр дайн эхэлнэ. Энэ гаригийн тойрог зам өөрчлөгдөнө. 3010 он. Сүүлт од сарыг бөмбөгдсөний улмаас дэлхийн эргэн тойрон тоос шороо, чулуу бүхий бүслүүр үүснэ. 3797 он. Дэлхий дээрх бүх амьтай бүхэн үхэж үрэгдэнэ. Харин хүн төрөлхтөн хэдийнэ өөр гариг дээр шинэ соёл иргэншил үүсгэсэн байх болно.” гэжээ.

  • zochin (182.160.4.125)

    2014-10-19

    BID DOR DOROO AYULGUI BAIDLIIG HANGAH HEREGTEI. UUNEES GADNA NIITIIN GAZRUUDIIN ARIUN TSEVRIIG SAHIULAH NI CHUHAL, JISHEE NI: AUTOBUS BL UNEEHEER ZAVAAN BAIDAG ENIIG TEEVRIIN BAIGUULLAGA HARIUTSAJ ACHILCHIDDAA UDUR TUTMIIN ARIUTGAH BODISOOR HANGAJ BH HEREGTEI

  • zochin (223.62.163.91)

    2014-10-18

    Burhan min Mongol oroniig min ene ayultai uvchind bvv ortvvleerei

  • (203.194.118.92)

    2014-10-18

    ene ovchin huitend tesvergui Gd bsn hudlaa yu