Т.Баттулга: Бид оршин суугчдынхаа урт хугацаанд, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлж өгнө

“Эрин интернэшнл” компанийн Ерөнхий инженер Т.Баттулгатай ярилцлаа. Тус компани 2000 гаруй айлын томоохон орон сууцны хорооллыг барьж байгаа бөгөөд эхний ээлжийн барилгууд нь ашиглалтад ороход бэлэн болоод байгаа юм. Эднийх  “ЧАНАРЫГ БИД – СОНГОЛТЫГ ТА” гэх уриан дор барилгынхаа ажлыг явуулж байна.

 

-“Эрин” хорооллын барилгын явц ямар шатандаа явж байна вэ.Удахгүй ашиглалтад орно гэж сонслоо?

-Манай “Эрин” хороолол нь 2013-2016 оныг дуустал нийтдээ 2200 айлын 12 давхар, 12 блок бүхий томоохон цогцолбор хороолол болон сүндэрлэх юм. Ингэхдээ хороолол дундаа дунд сургууль, 2-3 цэцэрлэгийг барихаар төлөвлөж байна. Бусад орон сууцнуудын хувьд сургууль, цэцэрлэгээсээ хол байдаг нь оршин суугчдад асуудал болдог.  Тиймээс манай компани энэ бүхнийг цогцоор шийдэж байгаа юм. Одоогийн байдлаар 7 блокын угсралт хийгдэж байгаагаас эхний 4 блокын гүйцэтгэл 80 хувьтай явна.Эхний 4 блокоо 2015-оны 1-р улиралдашиглалтад оруулахаар манай хамт олон ажиллаж байна.

 

-“Эрин” хорооллыг ямар материал тоноглолоор барьж байна вэ. Мөн барилгуудын хийц бүтээцийн талаар танилцуулаач. Үүнийг хэрэглэгчид сонирхож байгаа болов уу?

-“Эрин” хорооллын барилгын бүтээц мааньь цутгамал, төмөр бетонон хөшүүн дээврэн хана бүхий араг бүтээцтэй, цутгамал төмөр бетонон нил суурьтай. Мөн сайн чанарын хөнгөн блокон дүүргэлттэй хийгдэж байна.  Эдгээр нь барилгын хийц, бүтээцийн үндсэн норм стандартыг бүрэн хангасан үзүүлэлт юм.  Түүнчлэн газар хөдлөлтийн 8-9 баллд тэсвэртэй байхаар тооцоолон барьж байна.  Манай компанийн уриа  “ЧАНАРЫГ БИД – СОНГОЛТЫГ ТА” гэдгийг  хүмүүс мэдэж байгаа байх. Энэ ч үүднээс орон сууцны хорооллынхоо хийц, бүтээцэд чанарын өндөр шаардлага тавин ажиллаж байна.  Мэдээж орон сууцнуудаа дэлхий нийтийн барилгын салбарын өөрчлөлт, чиг хандлагын дагуу хамгийн сүүлийн үеийн, хүний биед хор нөлөөгүй, чанартай материал тоноглолуудаар тоноглоно. Жишээлбэл, айлуудын өрөө хооронд дуу чимээ, дулаан тусгаарлалтын өндөр чанартай гипсэн гулдмай ханыг суурилуулсан. Мөн Герман технологийн дуу чимээ, тоос шороо тусгаарлах 3 давхар шилтэй вакум цонхыг суурилуулсан байгаа.


-Сүүлийн үед шинээр баригдсан зарим барилгуудын дулааны шугам сүлжээ доголдолтой болсон.  Энэ нь оршин суугчдыг хэл ам хийхэд хүргэдэг.  Харин танайх энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Манай орон сууцнууд төвийн дулааны шугам сүлжээний нэгдүгээр хэлхээтэй шууд холбогдсон.  Энэ нь оршин суугчид найдвартай дулаанаар хангагдана гэсэн үг.  Мөн засвар үйлчилгээг найдвартай, доголдолгүй хийхийн тулд дулааны шугам сүлжээгээ тунелийн системд шилжүүлсэн.  Айл бүрт суулгагдах сантехникийн тоног төхөөрөмжүүд бүгд Польш, Италийн сайн чанарын,олон улсын стандартад нийцсэн. Харин цахилгааны эх үүсвэр маань хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээг найдвартай байлгах үүднээс кабелийг хосоор нь төлөвлөсөн байгаа.  Энэ нь ямар нэгэн гэмтэл гарч засвар үйлчилгээ хийх үед автоматаар өөр кабел рүү шилжиж, өөр эх үүсвэрээс цахилгаанаа хангана гэж ойлгож болно.Түүнчлэн манай компанийн нэн тэргүүний зорилго бол оршин суугчдынхаа урт хугацаанд амар тайван амьдрах бүхий л нөхцлийг бүрдүүлэх явдал юм.  Тиймээс гадна пассат буюу хананд 5 см болон 10 см зузаантай гал дэмждэггүй хөөсөнцөр дулаалгын хавтангуудыг ам дарах системээр гүйцэтгэж байна. Энэ нь хананы дулаан алдагдлыг ихээр багасгадаг.  Мөн айл бүрт дулаантусгаарлах Герман технологийн 3 давхар шилтэй вакуум цонх, дулаан тусгаарлах чулуун хөвөндоторлогоотой болон 3 давхаршаталсанжийргэвчтэй бүргэд хаалгыг суурилуулж өгч байна. Ер нь дулаан алдагдлыг багасгах бүх төрлийн шийдлийг хамгийн чанартайгаар хэрэгжүүлсэн. 

 

Та сая оршин суугчдынхаа урт хугцаанд, амар тайван амьдрах бүх нөхцлийг бүрдүүлнэ гэлээ.Энэ тал дээр өөр ямар шийдлийг гүйцэтгэж байна вэ?

 

-Би дээр хэлсэн.  Бидний оршин суугчиддаа өгөх хамгийн чухал бүтээн байгуулалтуудын нэг бол дунд сургууль, цэцэрлэг барих явдал. Энэ асуудлыг шийдчих юм бол  оршин суугчдынхаа урт хугацаанд, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлж өгч байна гэж ойлгох хэрэгтэй. 12 давхар, 12 блок орон сууц гэдэг бол том бүтээн байгуулалт.  Тиймээс оршин суугчдынхаа хэрэгцээг бүхий л талаас нь хангах ёстой.  Энэ чүүднээсорон сууцнуудынхаа 1-р давхаруудад үйлчилгээний төвүүд, гадаа талбайд хүүхэд хөгшид нарлах саравч, ногоон байгууламж, тоглоомын талбай, сагсан бөмбөг болон хөл бөмбөгийн гэх мэт спорт талбайг байгуулна.  Мөн оршин суугчдийнхаа аюулгүй байдлыг хангах нийтийн эзэмшлийн орц болон айл бүрт галын дохиоллын систем, бас дулаан зогсоол, ил зогсоол, хорооллын гадна орчин, лифт, орцыг бүрэн хянах камержуулалт болон камержуулалт, хорооллыг бүхэлд нь хянах харуул хамгаалалтын алба байрлана.

                                                                                                                                                 Ярилцсанд баярлалаа.                                                                                                                      

   Д.Анар

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)