Эбола өвчний талаар удирдамж гаргажээ

АНУ-ын эрх баригчид иргэддээ зориулан эбола хижгийн тухай нэн шаардлагатай мэдээлэл бүхий зааварчилгаа гаргажээ. Ерөнхийлөгч Б.Обама өнгөрсөн долоо хоногт эбола өвчний халдвар авсан хоёр дахь тохиолдол гарсны дараа шуурхай хурал зарласан юм.

Ерөнхийлөгч Б.Обама энэ өвний халдвар АНУ-д тархах аюул маш бага боловч эрх баригчид энэ аюулыг маш ноцтой хэмээн үнэлж анхааралдаа авсан тухай мэдэгдсэн байна. АНУ-д гаргасан зааварчилгаанд эболагийн вирус агаар дуслын замаар халддаггүй. Харин хүний биеийн цус, шүлс, ялгадас зэрэг шингэнээр дамждаг тухай өгүүлжээ.

Сүүлийн үед зарим орны эрх баригчид халдвар гарсан орнуудаас ирсэн хүмүүсийг нутагтаа оруулахгүй гэсэн шийдвэр гаргасан аж. Тухайлбал, ОХУ-д өвчний тархалт ихтэй орнуудтай тогтоосон зарим харилцааг тодорхой хугацаагаар хязгаарлах санал дэвшүүлэх болсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)