Наполеон Бонапартын гэрлэлтийн гэрээг худалджээ

Дэлхийн суут цэргийн жанжны нэг Наполеон Бонапартын гэрлэлтийн гэрээг дуудлагаар худалджээ. Энэхүү гэрээг Наполеон Бонапарт 1796 оны гуравдугаар сарын 8-нд Жозефина Богарнетай гэрлэхдээ байгуулсан аж. Гэрээг Жозефинагийн удмынхан хадгалж байсан ба 437 500 еврогоор Парисын гар бичмэл, эх баримтын музей худалдан авчээ. Тэдний гэрлэлтийн гэрээний эх бичвэрт “Ирээдүйн эхнэр, нөхөр хоёрын бүх эд хөрөнгө дундын өмч байх болно” гэж заажээ. Дуудлага худалдааг Парисаас холгүй орших Рюэй-Мальмезон шилтгээнд зохион байгуулжээ. Рюэй-Мальмезон шилтгээнийг 1809 онд Наполеон Бонапарт салахдаа Жозефинад өвлүүлсэн байна.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)