Робот зүрхний мэс засалч болов

 Хүн төрөлхтөн эрүүл мэндээ зөвхөн эмчийн эрүүл мэндээ зөвхөн эмчийн гарт даатгадаг үе өнгөрчээ.  Технологийн эрин зуунд өөрөө ажилладаг роботууд  цагаан нөмрөгтнүүдийн эгнээнд шилжсэн байна. Эрчимтэй хөгжиж буй эмнэлгийн технологийн  салбарт нэгэн шинэ  ажилтан мэндэлжээ. Энэхүү дөрвөн гартай  мэс заслын төмөр эмчийг Да Винчи гэдэг  аж. Да Винчийн гурван гар нь мэс заслын багаж хэрэгслийн үүргийг гүйцэтгэдэг бол дөрөв  дэх нь жижигхэн видео камер  ажиллуулдаг байна. . Да Винчийн гар хүний биед сантиметр  хүрэхгүй зайгаар багтаж мэс засал хийдэг учир өвчтөнд  ямар ч сорви үлдээдэггүй аж.  Да Винчийг ажлаа хийх үед  мэргэжлийн эмч нар зайнаас  мэс заслыг хянадаг байна.  Олон цагаар үргэлжлэх мэс заслын  үеэр эмч нар ядарч, алдаа  гаргахаас сэргийлэн Да Винчийг  зохион бүтээжээ.  Энэхүү мэс засалч роботыг Европын  олон эмнэлэгт ажиллуулдаг байна. Тухайлбал, ОХУ-ын Санкт-Петербургийн В.А.Алма-зовын нэрэмжит Зүрх судасны эмнэлэгт хорин Да Винчи бий.   Тэд жилд хавдар, эвэрхийний төрлийн зуу гаруй мэс засал  хийдэг байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)