Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин бэлэглэжээ

Мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт 200 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн тоноглогдсон автомашин бэлэглэжээ. Энэ машин хиймэламьсгал хийхболон дусалзалгах хэрэгслээрбүрэн тоноглогдсон аж. Тус машиныг аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Нэгдсэн эмнэлгийн хамтолон хүлээн авсан юм. Энэүеэр ихаварга Харүмафүжи Д.Бямбадоржийн үүсгэн байгуулсан “Абаазан” сангийн Дархан-Уул аймаг дахь төлөөлөгч П.Батболд “Абаазан” сан нь хүний сайн сайхны төлөө хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүний хөгжил, эрүүл мэндийн асуудалд түлхүү анхаарчажиллаж байна. Манай улсын аль ч эмнэлэгт түргэн тусламжийн машин ихдутагдалтай байдаг учир “Абаазан” сангаас Японы эмнэлгийн бүрэн тоног төхөөрөмжтэй хоёр түргэний машиныг оруулж ирсэн. Үүний нэгийг ньЭхнялхаст, нөгөөг нь түргэн тусламжийн төвд өгсөн. Энэ удаад Дарханы нэгдсэн эмнэлэгт тоноглогдсон түргэн тусламжийн машин өгчбайна. Цаашид сургууль, цэцэрлэгтавтомашин хандивлахаар ажиллаж байгаа” гэсэн юм.

 

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)