Хүүхдийн чих өвдвөл яах вэ?

Тав хүртэлх насны хүүхдэд чих өвдөх, чихнээс булаг гарах эмгэг олонтаа тохиолдоно. Ялангуяа хүүхдийн хамар битүүрэх үед чих өвдөх нь элбэг учраас хүүхдийн хамрыг ямагт цэвэр байлгах ёстой.Чих нь өвдсөн хүүхэд хөхөндөө муудаж их бахирдаг, халуурдаг, харин хэнгэргэн хальс цоорвол өвдөлт намжиж булаг гоожно. Хүүхдийн чихний өвчний үед элдэв зүйл дусаалгүй эмчид үзүүлж эмчийн заасан эмчилгээг зөв, гүйцэд хийвэл чихний өвчин бүрэн эдгэрнэ. Эхчүүдийн хийх гол юм нь хүүхдийнхээ чихний булгийг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх, хуурайшуулах аргыг сурах ёстой. Түүнчлэн хүүхдийн чих өвдсөн тохиолдолд эмчийн заасан эмчилгээг бүрэн хийж тав хоногийн дараа эмчдээ дахин үзүүлнэ. Эмчилгээ дутуу хийснээс чихний өвчин архагшдаг. Чихнээс булаг гоожоод 14 хоногоос удсан бол чихний архаг халдвар гэж үзэх бөгөөд цаашид хүүхдийн сонсгол сулрах аюултай.Хүүхдийн чихэнд чихээс хийхдээ ус шингээдэг цэвэр, хөвөн материал буюу нягт зөөлөн цаасан эдээр чихээс хий. Ямар нэг наалдамхай эд буюу хэврэг цаасан эд чихэнд задарч бутрах тул хэрэглэж болохгүй.

Хүүхдийн чихэнд чихээсийг нортол нь байлгана.Нойтон чихээсийг сугалж аваад оронд нь шинийг хийнэ.

Чихээсийг хуурай болтол дээрх үйлдлийг давт.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • өндөр болгох нууц (112.72.11.67)

    2014-10-21

    15-35 насныханд зориулсан ӨНдөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк , Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. ҮНэ: 22 000₮