АНУ-ын Ерөнхийлөгчид халаасандаа мөнгөтэй явдаг уу

Ерөнхийлөгч Барак Обама Нью-Йорк хотын нэгэн ресторанд оройн хоолныхоо мөнгийг төлж чадаагүй тохиолдол саяхан гарчээ. Тэрбээр төлбөрийн картын нууц дугаараа мартсан учраас “Би энэ картыг ховорхон ашигладаг” хэмээн тайлбарласан аж. Тиймээс төлбөрийг нь Мишель Обама хийжээ. Америкийн түүхч Бостоны их сургуулийн эрдэмтэн Томас Вален энэ тухайд“АНУ-ын Ерөнхийлөгчид биедээ бэлэн мөнгөгүй явах нь бараг хэвийн үзэгдэл. Тэдний бүх зүйлийг урьдчилан бэлдсэн байдаг. Тэдэнд ер нь мөнгө бараг хэрэг болдоггүй. Нууц албаны ажилтнууд хэрэг болж магадгүй гэж халаасандаа бэлэн мөнгө авч явдаг” хэмээн ярьжээ.

 

Т.ГАНБААТАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)