“Lufthansa” компанийн нисгэгчид ажил хаялтаа сунгажээ

ГерманыLufthansa компанийн нисгэгчид ажил хаялтаа маргааш болтол сунгахаар болжээ. Нисгэгчид өмнө нь богино болон дундын зайн нислэгт 35 цагийн хугацаагаар ажил хаяснаа зарласан юм. Ажил хаясны улмаас нийт 2150 нислэгийн 200 мянга гаруй зорчигч өртөж, нислэг нь хойшлоход хүрсэн байна. Нисгэгчид гэрээт хугацаанаас өмнө ажлаас халагдсан тохиолдолд тэтгэврийн нэмэгдлийг нь хэвээр хадгалахын төлөө тэмцэж байгаа аж. Харин компанийн удирдлага энэ төрлийн зардлаа бууруулж, цаашид тэтгэврийн нэмэгдэл олгохоо зогсоохоор төлөвлөжээ. Lufthansa-ийн хувьд хямд үнээр үйлчилдэг олон компанитай өрсөлдөж, зардлаа бууруулах шаардлага тулгарсан байна. Үүний өмнө Германд төмөр замын машинистууд ажил хаялт зарласан юм.

 

Д.БОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)