“Боко Харам” зэвсэгт бүлэглэл 24 охиныг суллав

Нигерийн хэт даврагч “Боко Харам” зэвсэгт бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау Засгийн газартайгаа тохиролцсоны эцэст Борно мужаас хулгайлсан охидыг суллахаар болсон юм. Энэхүү бүлэглэлийн хэт даврагчид өнгөрсөн зургадугаар сараас хойш 200 гаруй сурагчийг хулгайлжээ. Хэлэлцээрийн дагуу эхний ээлжид 24 охиныг сулласан байна. Барьцаанд зургаан сарын турш байсан охидыг эмнэлэгт хэвтүүлэхээр болсон байна. Суллагдсан 24 охины 12 нь 11-13 насных бол үлдсэн нь15-аас дээш насных аж. Нигерийн Засгийн газраас мэдээлснээр“Хэт даврагчид ирэх сарын 21 гэхэд үлдсэн охидыг чөлөөлнө” гэсэн байна.

 

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)