Хонконгийн захирагч үймээн гадны дэмжлэгтэйг өгүүлэв

Хонконгийн засаг захиргааны тэргүүн Люн тус хотод өрнөсөн ардчиллын төлөөх хөдөлгөөн гадны оролцоотойгоор бий болсон тухай мэдэгдсэн байна.

Тэрбээр орон нутгийн телевизэд өгсөн ярилцлагадаа уг хөдөлгөөн гурван долоо хоног гаруй үргэлжилж, түүнийг эхлүүлсэн, төлөвлөсөн, бэлтгэсэн хүмүүсийн хяналтаас нэгэнт гарсан гэж үзжээ. Харин эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчдын нэг Жошуа Вонг твиттер хуудастаа үүнд хариу өгсөн аж.  

Тэрбээр “Миний хувьд гадаад хэлхээ холбоо гэвэл солонгос гар утас, АНУ-ын компьютер, японы Гундам хүүхэлдэйн баатрууд л байдаг. Гэхдээд тэдгээрийг бүгдийг нь хятадад үйлдвэрлэдэг” гэжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)