И.Отгонбаяр: Монголын хөлбөмбөгийн холбоонд хориг тавихаас эмээж байна

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдын эрхийг ФИФА-аас таван жилээр хассан. Үүний дараа Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүд, тамирчид нэгдэн гарын үсэг цуглуулж холбооны дараагийн удирдлагыг сонгохын тулд Удирдах зөвлөлөө хуралдуулахаар санал хураасан юм. Энэ талаар Монголын хөлбөмбөгийн холбооны техник хариуцсан захирал И.Отгонбаяраас тодрууллаа.

 

-Хөлбөмбөгийн холбооны гишүүдийн санал бүрдэж хуралдуулах болсон талаараа Удирдах зөвлөлийн гишүүддээ албан ёсоор дуулгасан уу?

 

-Бид Удирдах зөвлөлийнхөнд хурал хийх болсон талаараа албан ёсоор мэдээлсэн. Удирдах зөвлөл хуралдсан тохиолдолд даргаа сонгон ажиллах ганц л зам бий. Бид тэднийг ирнэ гэж итгэн хүлээгээд л сууж байна. Энэ асуудал даамжирвал Б.Ганболд гэдэг хүнд бус Монгол Улсын хөлбөмбөгийн холбоонд хориг тавьчихна шүү дээ. Бид үүнээс л хамгийн их эмээж байна.

 

-Холбооны гадаад харилцааг Б.Ганболд ерөнхийлөгчийн эхнэр нь хариуцаж байгаа гэсэн үү?

 

-Гадаад харилцаатай холбоотой бүх зүйлийг Б.Ганболдын эхнэр Маяа хариуцдаг. Тэр хүн Гадаад харилцааны захирал гэсэн албан тушаалтай. Бас Монголын хөлбөмбөгийн холбооны бүх гишүүдийн хур лаар дэд ерөн хийлөгчийг сонгох ёстой. Гэтэл одоогийн дэд ерөнхийлөгчийг Б.Ган болд томилсон. Дэд ерөнхийлөгчийг ямар ч улсад томилдоггүй, харин гишүүдийн саналаар сонгодог журамтай. Тэгэхээр энэ бас хууль бус зүйл.

 

-ФИФА-д гарсан мэдээллийг гуйвууллаа гэж байсан. Энэ талаар тайлбар өгнө үү?

 

-Удирдах зөвлөлийн гишүүн Жаргалсайхан тийм зүйл ярьсан. Тэр худлаа. Англи хэлний наад захын мэд лэгтэй хүн уншаад ч юу гэж бичсэн талаар ойлгоно.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)