Францын “Тотал” компанийн тэргүүн осолд орлоо

Францын “Тотал” компанийн тэргүүн 63 настай Кристоф де Маржер ОХУ-ын Внуково онгоцны буудалд осолд орж, амь насаа алдсан тухай “France-Presse” агентлаг мэдээлжээ. Түүний сууж явсан “Falcon-50” онгоц нисэх буудлын цас цэвэрлэгч машинтай мөргөлдсөний улмаас тэрбээр нисэх багийн гурван гишүүний хамт амь насаа алдсан байна. Харин цас цэвэрлэгч машины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч бэртээгүй гэнэ. Онгоц бүрэн шатсанаас дотор нь байсан хүмүүсийг аврах боломжгүй болсон аж. Ослын газарт Улс хоорондын агаарын тээврийн зөвлөл, ОХУ-ын Агаарын тээврийн агенлагийн мэргэжилтнүүдийн хамтарсан мөрдөн шалгах тусгай хэсэг томилогдон ажилдаа орсныг “Итар-ТАСС” мэдээлжээ. Осолд орсон онгоц нь Франц улсад бүртгэлтэй, хохирогчид бүгд тус улсын иргэд байжээ “Тотал” концерн нь газрын тос, шатдаг хий, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн томоохон компани юм. Тус компанийн тэргүүн Маржер ОХУ-д эдийн засгийн хориг тавихын эсрэг байсан хүмүүсийн нэг билээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)