ХӨСҮТ-д эболагаас сэргийлэх дөрвөн төв байгуулжээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эбола вирусийн талаар Эрүүл мэндийн сайдын болон МХЕГ-ын мэдээллийг сонслоо. Н.Удвал сайдын мэдээлснээр ЭМЯ-ын дэргэд Шуурхай удирдлагын төв байгуулсан бөгөөд уг төв нь ДЭМБ-тай шууд мэдээлэл солилцож байгаа аж. Мөн Гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөөгөө тодотгон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг сурталчилгааг83 удаа, таван төрлийн19 сая төгрөгийн сэрэмжлүүлэг, анхааруулга, сануулга явуулсан байна. ХӨСҮТ шуурхай хариу арга хэмжээний дөрвөн баг байгуулаад байгаа аж. Энэ хугацаанд Эрүүл мэндийн байгууллагуудад найман удаагийн сургалт явуулж, ДЭМБ-тай хамтран ширээний дасгал сургуулилт хийсэн байна. Түүнчлэн бэлэн байдлын нөөц бүрдүүлэх чиглэлд 477 сая төгрөгийг Засгийн газраас зарцуулахаар болжээ. Эм, ариутгах бодисын нөөц бэлтгэж шинэ болон сэргэж буй халдвар, гоц халдварт өвчнийг эмчлэх зургаан төрлийн эм, нянгийн эсрэг үйлчилгээтэй 14 төрлийн эм, өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг10 төрлийн эм, шингэний алдагдал нөхөх16 төрлийн дуслын уусмал, халдваргүйжүүлэлтийн 11 төрлийн бодис бэлтгээд байгаа аж.

 

М.ЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)