Канадын засгийн газрын ордонд буудалцаан болжээ
- 2014-10-23
- Дэлхий
- 0
Канадын нийслэл Оттава хотод өчигдөр халдлага болжээ. Канадын засгийн газрын ордонд буутай этгээд нэвтрэн орж Оттавагийн дайны дурсгалын цогцолборыг хамгаалж байсан цэргийн амь насыг хөнөөсөн байна. Гэмт этгээд Канадын цагдаагийн албаныханд буудуулж амь насаа алджээ. Гэрчүүдийн мэдээлснээр хоёр удаа буун дуу гарсан байна. Одоогийн байдлаар Канадын нийслэлд бэлэн байдал зарлажээ.
Сэтгэгдэл (0)