Москва хотын хамгийн хамгийн

 ОХУ-ын нийслэл дэх анхны барилгыг ХIV зуунд барьсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр Москвагийн тэнгэр баганадсан бүтээн бай-гууламжаас хамгийн өндөр нь “Останкиний цамхаг” бөгөөд 540,1 метр ажээ. Харин барилга байшингаас 338,8м өндөр “Меркури Сити Тауэр”-ыг хамгийн өндөрт тооцдог. Сокол тосгонд орших 48 метр урт Венециановын гудамж нь “Хамгийн богино гудамж” гэх тодотголтой болжээ. Зураач Алексей Венециановын дурсгалд зориулсан энэхүү гудамжны түүх 1920 оноос эхтэй. Москвагийн метроны хамгийн гүнд байрлах зогсоол бол “Ялалтын парк” ба урсдаг шатаар 5-10 минут зарцуулж хүрдэг. Мөн метротой холбоотой нэгэн сонирхолтой баримт бол дэлхийн II дайны үед Москвагийн метронд 213 хүүхэд төржээ. Москва голын эрэг дэх “Великая” гудамжны нэр 1468 оны үеийн эх сурвалжид дурдагддаг. Харамсалтай нь энэ гудамж бидний үед өвлөгдөж ирсэнгүй.

 

Т.ГАНБААТАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (112.72.13.88)

    2014-10-23

    НАЙРАМДАЛ-- ДРУЖБА