Оросууд Умард Солонгосын төмөр замыг 25 тэрбумаар шинэчилнэ

Оросын хэсэг компани хамтран Умард Солонгосын төмөр замыг шинэчлэх төсөл хэрэгжүүлж эхэлжээ. “Победа” нэртэй уг төслийн нийт өртөг 25 тэрбум ам.доллар ба Умард Солонгосын тал энэ ажлын санхүүжилтийг нүүрс, газрын ховор элемент зэрэг эрдэс түүхий эд нийлүүлэх замаар хийхээр тохиролцсон байна. Энэ ажлын хүрээнд Умард Солонгосын 3500 км төмөр замын дээд хэсэг, гүүр, хонгилыг 20 жилийн хугацаанд шинэчилж, орчин үеийн төвшинд хүргэснээр ачаа тээврийн хурдыг эрс нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн хуучин замыг шинэч лэхийн зэрэгцээ нийс лэл Пхеньян хотыг өмнөд болон хойд талаар нь тойрсон ачаа тээврийн зам байгуулах аж. Оросын компаниуд БНАСАУ-ын нутагт дэд бүтцийн төсөл хэрэгжүүлснийхээ хариуд Умардын эрдэс түүхий эдийг олборлох эрх авснаар хоёр орны хамтын ажиллагааны шинэ загвар хэрэгжинэ хэмээн үзэж байгаа аж.

 

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)