Буруу шүүлтэд дургүйцсэн Хорват боксчин шүүгчээ зодожээ

Боксын өсвөр үеийн Европын АШТ-ий үеэр Хорватын тамирчин Видо Лончар рингэн дээр өрсөлдөгчөө биш шүүгчээ зодсон хэрэг гарчээ. Тэрбээр Литвийн тамирчин Альгирдас Баниулистай нударга зөрүүлсэн боловч, Туркын шүүгч В.Лончарыг хүнд цохилтод орсон гээд тулааныг зогсоох шийдвэр гаргасан байна. Харин Хорват залуу өөрийгөө хүнд цохилтод ороогүй учраас, шударга бус шүүлээ хэмээн туркын шүүгчийг цохиж, газар унахад нь хэд хэд цохижээ. Түүний өрсөлдөгч Литвийн тамирчин рингнээс санд мэнд зугтсан ба рингний захад байсан нэг шүүгч лончарыг хөлнөөс нь татаж гаргажээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)