О.Гүндэгмаа Дэлхийн цомын мөнгөн медалийн эзэн боллоо

Азербайжаны Габала хотод болж буй буудлага спортын Дэлхийн цомын шигшээ тэмцээн амжилттай үргэлжилж байна. Спорт гар бууны 25 м-ийн дасгалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн шилдэг 11 тамирчин медалийн төлөө өрсөлдсөнөөс О.Гүндэгмаа 583 оноогоор гуравдугаар байраар финалд шалгарчээ, Ингээд аваргын төлөө өрсөлдсөн бөгөөд Германы Моника Каршич түрүүлж, О.Гүндэгмаа мөнгө, БНХАУ-ын Жиан Жин Зинь хүрэл медаль хүртлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)