Эбола вирусийн халдварын талаар цахим сургалт явууллаа

Дэлхий дахинд Эбола вируст халдварт өвчний тархалт хурдацтайгаар нэмэгдэж, эмнэлгийн байгууллага халдварт өртөх эрсдэл хамгийн өндөр байгаа өнөө үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, мэргэжилтэн ялангуяа яаралтай тусламж үзүүлэх тасаг нэгжийн эмч эмнэлгийн мэргэжилтэнд тус өвчний талаар үнэн, зөв мэдээллийг хүргэж, хэрхэн өөрийгөө халдвараас сэргийлэх талаар сургалт явуулах зайлшгүй шаардлага гарч байна.

 

Иймд уг өвчний талаарх сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтэс болон Мэдээллийн технологи, телемедициний хэлтэс хамтран 2014 оны 10 сарын 22-ны өдөр танхимын болон цахим сургалтыг зохион байгууллаа. Эбола вируст халдварт өвчний тухай ойлголт, тархалт, оношлогоо эмчилгээ, өвчний үед хэрэглэх хамгаалах хэрэгсэл, халдвар хамгааллын хувцасыг хэрхэн өмсөх, хэрэглэх,тайлах, халдвартай өвчлөл бүхий өвчтнийг тээвэрлэх үед баримтлах арга хэмжээ, түргэн тусламжийн машины ариутгал, халдваргүйтгэл, өөрийгөө халдвараас хамгаалах сэдвийн хүрээнд сургалтыг хйижээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ЭСХАХАНэгжийн дарга, АУ магистр Н.Сувдмаа, ХӨСҮТ-ийн Тархвар судлаач их эмч, АУ магистр М.Цолмон, ЭМХТ-ийн Мэдээллийн Технологи, телемедициний хэлтсийн дарга Ө.Баяр, Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн сургалтын менежер Х.Мөнгөнхараа, жолооч н.Түвшиндэлгэр, Ч.Эрдэнэбат нар сургалтад оролцогсдод хичээл заав.

УХТЭ, ШНГТЭ, ЭХЭМҮТ, Батлан хамгаалах хууль сахиулсагч албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, УБТЗамын төв эмнэлэг, Нийслэлийн 9 дүүргийн яаралтай тусламжийн тасгийн эмч, сувилагч, түргэн тусламжийн автомашины жолооч, халдвар судлаач эмч нар нийт 80 хүнд танхимын, 21 аймгийн нийт 285 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, түргэн тусламжийн жолооч нарт цахим буюу телемедицинээр холбогдож сургалтад хамруулав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)