Украинд байлдсан сайн дурынхны ар гэрт тусална

Украины зүүн мужуудад байлдсан сайн дурын цэргийнхэн өмнө нь Ерөнхийлөгч В.Путины баталсан хуулийн хүрээнд нөхөн олговор авах эрхтэй болсон билээ. Харин одоо тэдэнд зориулсан тусгай хууль гаргахаар бэлтгэж байгааг Оросын Холбооны дээд зөвлөлийн гишүүн Виктор Озеров мэдэгджээ. В.Путины баталсан хуулийн хүрээнд Оросын засаг төр цэргийн сургуулилтын үеэр сураггүй болсон, нас барсныг зарласан тохиолдолд 14 300 рубль олгохоор болсон. Гэдээ уг хууль зөвхөн тухайн үед цэргийн алба хашиж байсан хүмүүст хамааралтай тул сайн дураараа Украинд очиж байлдаж байсан энгийн иргэдэд хамааралгүй гэдгийг Виктор Озеров тайлбарласан байна. Оросын жинхэнэ албан хаагчид Украины нутаг дахь байлдаанд оролцож амь насаа алдсанаас тэдэнд нөхөн олговор олгох тухай тогтоол батлахад хүрсэн. Гэвч Оросын эрх баригчид цэргийн анги нэгтгэлүүд нь Украины нутагт ороогүй гэсэн байр суурь баримталдаг. Харин амь үрэгдсэн албан хаагчдыг ээлжийн амралтаа авсан, эсвэл цэргийн албанаас сайн дураараа халагдаж, сайн дураар байлдаж явсан хэмээн мэдэгддэг. Оросын блогуудад тэдгээр албан хаагчдаар халагдах тухай өргөдөл бичүүлж, он, сарыг нь тавилгүйгээр гарын үсэг зуруулж, амь үрэгдсэн тохиолдолд өргөдлийн сар, өдрийг арай өмнөх өдрөөр бөглөдөг байсан тухай өгүүлдэг. Гэвч олон мянган цэргийн албан хаагчийг зохион байгуулалтайгаар сайн дурын цэргийн анги нэгтгэлийн хүрээнд оруулсан нь илт юм. Дээр нь зөвхөн Оросын цэргийн зэвсэглэлд байдаг хуягт, танк Украины нутагт байгааг Оросын мэдээллийн хэрэгслүүд санаандгүй байдлаар харуулсан тохиолдол хэд хэд гарсан. Гэхдээ тэдгээр анги нэгтгэл Оросын зэвсэгт хүчнийх биш сайн дурын отрядын зохион байгуулалтад орж, олон нийтийн байгууллагуудаар дамжуулан хангалттай зэвсэг, хэрэгсэл авдаг. Иймд тэдгээрийг Оросын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд гэж албан ёсоор үзэхэд хэцүү боловч энэ сөргөлдөөн нь хүйтэн дайны он жилүүдэд их гүрнүүдийн хэрэглэж ирсэн албан бус дайны нэг хэлбэр гэдэг нь илт. Харин эсрэг тал нь украинчуудыг гар хөлөө болгосон АНУ юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • mmmm (202.21.113.138)

    2014-10-31

    украйн өнгөрсөн

  • (202.179.20.144)

    2014-10-26

    UKRAIN GAZARIIN HURNUUS ARCHIGDAASAI.

  • (103.229.121.247)

    2014-10-24

    Haraal ideesei orocuudiig