Ө.Дүүрэнбаяр Дэлхийн алтан медаль хүртэж дэлхийн аварга боллоо

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ АНУ-ын Лодердейл хотноо үргэлжилж байна. Тэмцээний тав дахь өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд хүч үзсэн  ОУХМ Ө.Дүүрэнбаяр алтан медаль хүртэж, дэлхийн залуучуудын аварга боллоо. Тэрбээр одоогоос нэг сарын өмнө БНСУ-ын Инчон хотноо болсон Азийн 17-р наадамд мөн энэ жиндээ оролцож, мөнгөн медаль хүртэж, монголчуудаа баярлуулж байсан билээ.

 

Энэхүү тэмцээнээс манай улсын баг тамирчид нийтдээ нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, шагналт тавдугаар байрт нэг тамирчин шалгарсан амжилтаар IV байрт бичигдэж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 55 кг-ийн жингийн Б.Амартүвшин, Г.Баттулга нар хүрэл медаль хүртэж медалийн салхийг хагалсан бол эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд барилдсан Ц.Цогтбаатар мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн  44 кг-ийн жингийн ангилалд хүч үзсэн Г. Наранцэцэг, шагналт V байрт шалгарсан.

 

Монголын жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсайхан, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат нараар ахлуулсан 17 жүдоч ДАШТ-нд хүч үзэж буй юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)