Нэг ч симфонио сонсч амжаагүй хөгжмийн зохиолч

Хөгжмийн урлагт романтиз-мын үеийг үндэслэгчийн нэг Австрийн хөгжмийн зохиолч Франц Шуберт амьд ахуйдаа төгөлдөр хуурын есөн симфони бичжээ. Харамсалтай нь, түүнд симфонио театрт хэрхэн эгшиглэхийг сонсох хувь дутсан юм. Сонгодог хөгжмийн гол төлөөлөгч тэрбээр Венед зохиосон симфонио ч хэвлүүлэх боломжгүй ядуу тарчиг амьдарч байжээ.

 

Тэрбээр 1821 онд өвчнөө эмчлүүлж чадалгүй 31 насандаа таалал төгсчээ. Шубертийг таалал төгссөний дараа төгөлдөр хуурч Ференц Лист симфонийг нь эмхэтгэн 1870 онд Венийн театрт тоглолт хийжээ. Шуберт олон зуун төгөлдөр хуурын ая зохиосон ба Венийн театрт маэстрогийн аяыг тоглох бүрт хуучин хувцаснаасаа ичээд театрт очдоггүй байв.

 

Тэрбээр сүүлчийн симфонио дуусгаж амжилгүй таалал төгсчээ. Энэхүү алдартай наймдугаар симфонийг “Төгсгөлгүй симфони” гэдэг ажээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)