“Янкууд” хамгийн их ашиг орлоготой

Хамгийн ашигтай ажилладаг 10 багийн олонхи нь Европын хөлбөмбөгийн баг байдаг бол бейсболын гурван баг энэ жагсаалтад багтдаг байна. Эхний байрт 363 сая доллараар бейсболын “Нью-Йорк Янкиз” баг ордог аж. Дэлхийн цувралд 27 дараалан түрүүлсний дараагаар “Янкууд”-ын хөгжөөн дэмжигчдийн тоо эрс нэмэгдсэн байна. Энэ багийн “NY” гэсэн лого бүхий малгай, футболк өмссөн хүнтэй дэлхийн хаана ч тааралдаж болно.Тус баг зөвхөн хувцас хэрэглэлээс ашиг олоод зогсохгүй цэнгэлдэх хүрээлэн, “Legends” компани, IMG College-ийн хувьцааг эзэмшдэг байна. Удаах байрыг 293 сая доллараар хөлбөмбөгийн “Манчестер Юнайтед” баг эзэлжээ. “Юнайтед”  2007-2011 онд ам.доллар фунттэй харьцах ханшнаас хамгийн ашигтай ажиллаж байсан баг болж байжээ. Английн 19 удаагийн аваргуудDHL корпорацитай гэрээ байгуулсанаар хөрөнгөө 191 сая доллараар нэмсэн бол2014-2015 оны улирлын тоглолтоосChevrolet-тэй долоон жилийн хугацаатай 559 саяын гэрээ байгуулсан байна. Гуравдугаар байрт Реал Мадрид 255 сая доллараар оржээ. Эзэн хааны баг спортын арга хэмжээнээс 2010-2011 оны улиралд695 саяын цэвэр ашиг олсон нь хөлбөмбөгийн ертөнц дэх дээд амжилт болж байсан билээ. Эзэн хааны баг “Адидас” -тай 2020 он хүртэл гэрээ байгуулснаар тус баг жилд 40 саяыг авахаар болсон юм. Америк хөлбөмбөгийн “Даллас Ковбойз” 249 сая доллараар дөрөвт жагсчээ. Тавдугаарт бейсболын“Лос-Анжелес Доджэрс” 202 саяын орлогоороо оржээ. Тус баг 20 жилийн хугацаатай дөрвөн тэрбумын гэрээг орон нутгийн хэвлэл мэдээлийн нэг групптэй байгуулахаар зэхэж байгаа аж.

 

Т.ГАНБААТАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)