А.Ичинноров түүхэн амжилтын эзэн боллоо

Японы мэргэжлийн сүмогоос Кюүшү мужид ирэх сарын 11-ний өдрөөс эхлэх барилдааны цол чансааны шинэ жагсаалтыг баталснаа олон нийтэд зарлан мэдэгджээ. Манай бөхчүүдээс Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Минато дэвжээний бөх А.Ичинноров буюу Ичнужёо Баруун жигүүрийн Сэкивакэ цолд чансаа ахиж барилдах болсон байна.

Асар богино хугацаанд Сэкивакэ цолтон болсон А.Ичинноровын энэ амжилт сүмогийн түүхэнд анх удаа тохиож буй цоо шинэхэн үзүүлэлт аж. Ирэх сарын башёд дээд тойрог макүүчид манай арван сүмоч, удаах тойрог жюүрёод долоон бөх барилдахаар бичигдсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.70.36.150)

    2014-10-28

    Их аваргуудаа хурцалсан их аварга болоорой

  • (202.70.36.150)

    2014-10-28

    Их аваргуудаа хурцалсан их аварга болоорой