Хөлбөмбөгийн ДАШТ-ий логог танилцууллаа

ОХУ 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон билээ. Тэмцээнийг зохион байгуулах хороо өнгөрсөн мягмар гаригт хуралдаж “World Cup”-ийн албан ёсны логог Их театрын нүүрэн дээр байрлуулжээ. Тус логог олон нийтэд танилцуулах арга хэмжээнд ФИФА-ийн ерөнхийлөгч Йозеф Блаттер, Италийн алдарт хөлбөмбөгчин Фабио Каннаваро, ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко нар оролцож нээлтийн ажиллагааг шууд дамжуулсан байна. Энэ үеэр Йозеф Блаттер, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах “Лужники” цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажилтай танилцжээ. ОХУ 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулж холбооны төсвөөс 664 тэрбум гаруй рубль буюу 15.6 тэрбум ам.доллар төсөвлөсөн бөгөөд хот, тээвэр, эрчим хүч, мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлэх мөн эрүүл мэндийн байгууламжийг шинэчлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлээд байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)