Нийслэлийн 375 жилийн ойн нэрэмжит “Парад Шоу”-нд Алтан Жолоо Групп амжилттай оролцлоо

Нийслэлийн 375 жилийн ойн өдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 29-нд Их эзэн Чингис хааны талбайд анх удаагаа “Хотын даргын нэрэмжит парад шоу” зохион байгуулагдлаа.
Парад шоунд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд зэрэг 30 гаруй байгууллагын 8000 орчим ажилтан албан хаагчид, оюутан залуус оролцсон. Энэхүү парадад Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан “Алтан Жолоо” Группийн 250 гаруй ажилчдын төлөөлөл  амжилттай оролцлоо.
Мөн парад шоуны үеэр нийслэлийн иргэдэд зориулсан хоолны амталгаат худалдаа, их хотын хямдрал, урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдсан юм.Их хотын хямдралтай худалдаанд Алтан Жолоо Импекс компани нь 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож Haribo, Farmer’s Snack брэнд, Kitner брэнд, Julie’s брэнд зэрэг дэлхийн томоохон брэндийн    амталгаат хямдралтай худалдааг зохион байгуулсан юм.     

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)