Н.Алтанцэцэг: Монголын спортын түүхэнд нэрээ үлдээсэн гэж бодохоор сайхан байсан

“Инчон-2014” Азийн паралим пын наадамд амжилттай оролцож хошой алтан медаль хүртсэн жүдоч Н.Алтанцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр наадмын -78 кг-ын жинд барилдан Монголын паралимпын түүхэн дэх анхны алтан медалийн эзэн болсон юм. Мөн багийн барилдаанд дэвжээ нэгт тамирчидтайгаа өрсөлдөн хошой алтан медаль хүртсэн билээ.

 

-Азийн паралимпын наадмаас хошой алтан медаль хүртсэнд баяр хүргэе. “Инчон-2014” наадамд оролцохын тулд хэдэн сар бэлтгэл хийсэн бэ?

 

-Баярлалаа. Би “Инчон-2014” наадамд оролцохын тулд өнгөрсөн зургадугаар сараас хойш бэлтгэл хийсэн. Ер нь 2009 оноос хойш барилдаж байна. Өнгөрсөн хугацаанд тэмцээнд Эрдэнэтээс ирж оролцдог байсан. Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцчихоод буцаад явчихна. Улаанбаатарт байрлах газаргүйгээс шалтгаалаад тууштай бэлтгэл хийж чаддаггүй байлаа. Харин энэ жилээс эхлэн хотод суурьшаад өнгөрсөн хаврын жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээний дараагаас бэлтгэлээ шаргуу эхлүүлсэн.

 

-Таныг Базарсүрэн багшийн шавь гэж сонссон. Анхнаасаа багшийнхаа удирдлага дор хичээллэсэн үү?

 

-Жүдогоор хичээллэж эхлэхдээ багшгүй байсан. Хараагүйчүүдийн салбарын дарга Сандагдорж гуай Улаанбаатарт жүдогийн тэмцээн болох гэж байгаа талаар дуулгаж Эрдэнэт хотоос намайг, Нямхүү гэдэг охинтой хамт барилдуулж байсан юм. Түүнээс хойш жил бүр хотод ирж тэмцээнүүдэд оролцдог байв. Харин Базарсүрэн багштай 2009 онд танилцсан. Тэр үед жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсон учраас багш зайлшгүй шаардлагатай болсон юм. Гэвч хөлөө гэмтээснээс болоод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй.

 

-Тэгвэл “Инчон-2014” Азийн наадам таны хувьд анхны олон улсын тэмцээн юм байна шүү дээ?

 

-Тийм. Гараа сайн бол бариа сайн гэдэг биз дээ. Азийн наадмаас алтан медаль ихэрлүүлсэн болохоор ирээдүйд илүү их амжилт гаргана гэсэн өөдрөг бодлоор бялхчихсан явна даа. /инээв/

 

-2009 онд гэнэтхэн жүдогоор хичээллэх шийдвэр гаргаагүй гэж бодож байна. Магадгүй танд хэн нэгэн хичээллэхийг зөвлөсөн байх?

 

-Би аав, ээжийн талаасаа бөхийн удамтай. Миний аав Увс аймгийн Тариалан сумын хурц арслан Нямаа гэж хүн бий. Бас ээжийн маань аав Увс аймгийн Тариалан сумын аймгийн арслан цолтой Гонь гээд хүн байсан. Аав маань Х.Баянмөнх аваргатай барилдаж өссөн найзууд. Хоёулаа нас чацуу юм билээ. Х.Баянмөнх аваргын эхнэр, манай ээж бас үе тэнгийнхэн. Ийм бөхийн удамтай учраас миний яс маханд үүнтэй холбоотой зүйл байгаа гэдэгт би итгэлтэй байсан. Тиймээс л цаг хугацааны хувьд хожуу ч гэсэн жүдогоор хичээллэсэн дээ. Өнгөрсөн таван жилд нэг спартакиадаас мөнгө, бусад оролцсон тэмцээн бүрээс алтан медаль хүртсэн. Азийн наадамд явахаасаа өмнө ч “Бид чадна” нэртэй сорилго тэмцээнд оролцож түрүүлээд “Инчон-2014” наадамд оролцох эрхээ авсан.

 

-Танай гэр бүлд таниас өөр барилддаг хүн бий юү?

 

-Би ээжээсээ долуулаа. Хоёр ахтай байсан. Нэг ах маань осолд ороод өнгөрчихсөн юм. Ах нар маань ер нь сайн барилддаг. Нэг ах маань сумын заан цолтой, одоо биеийн тамирын багш хийж байгаа.

 

-Багадаа спортод хэр элэгтэй хүүхэд байв. Тэмцээнд оролцдог байв уу?

 

-Ер нь спорт сонирхдог байсан. Хөдөөний хүүхэд болсон хойно гэрийнхээ хар ажлыг их хийдэг байлаа. Түлээ мод, мөс үүрэхээс эхлээд хүчний гэж хэлж болохуйц ажил хийдэг байсан нь миний хувьд бэлтгэл байж дээ. Энгийн бэлтгэл сургуулилтаар булчингаа хөгжүүлдэг байсан юм шиг санагддаг.

 

-Тамирчдын хувьд сэтгэл санааны бэлтгэл их чухал байдаг. Та “Инчон-2014” наадамд оролцохдоо өөрийгөө хэрхэн бэлтгэсэн бэ?

 

-Азийн наадамд явахаас өмнө өөрийгөө сайн бэлтгэсэн. Дээрээс нь ар гэр амар тайван болохоор санаа зовох зүйлгүй тэмцээнд оролцсон. Явна, чадна, түрүүлнэ гэсэн бодол санаанаас минь огт салаагүй. Тэмцээн болохын өмнөх өдөр яагаад ч юм би түрүүлнэ гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан.

 

-Та анхнаасаа л -78 кг-ын жинд барилдсан уу?

 

- 78 кг бол миний жин. 2012 онд би хүүхэд төрүүлээд жин нэмээд +78 кг-ын жинд барилдсан. Гэхдээ дараа дараагийн тэмцээнээс жингээ хасаад 70 кг-ын жинд барилдъя гэсэн бодолтой байна. 70 кг-ын жин хөнгөн, хурдтай болохоор одоо хийдгээсээ илүү цагаар бэлтгэл хийх шаардлагатай болох байх.

 

-Инчоны наадмаас анхны алтан медалиа авчихаад зогсч байхад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

 

-Анхны алтан медалиа аваад Монголын спортын түүхэнд нэрээ бичүүлсэн гэж бодохоор сайхан байсан. Баг тамирчид маань намайг маш халуун дотноор хүлээн авсан. Инчоны наадмын үеэр манай баг тамирчид орой болгон уулзаж тэмцээнийхээ талаар ярилцдаг байв. Тэгж үр дүнгээ ярсныхаа дараа уухайлна. Медалийн тавцан дээр зогсоод Монгол Улсын төрийн дууллыг сонсох мөч дахин давтагдашгүй мэт ер бусын санагдаж байсан. Өмнө нь медаль авна гэж найдсан тамирчид зорьсондоо хүрээгүй учраас хүн бүрийн сэтгэлд “Одоо яах бол” гэж хоёрдож байсан болов уу. Тэр эргэлзээг нь миний гаргасан амжилт арилгасан байх гэж боддог. Тиймээс ч тэмцээний дараагийн өдөр манай эмэгтэй жүдочид багаараа алт, эрэгтэйтэйчүүд хүрэл медаль хүртсэн. Энэ нь бидний хувьд баяр дээр баяр болсон доо.

 

-Өрсөлдсөн тамирчдаас ямар улсын жүдочид илүү хүчтэй байв? -Багийн тэмцээнд Тайландын тамирчид илүү хүчтэй байсан. Бас Үзбекистаны тамирчид үнэхээр сайн өрсөлдөгч байлаа. -Та хэдэн хүүхэдтэй вэ. Бөх болох хүүхэд бий юү?

 

-Хоёр хүү, нэг охинтой. Бөхийн удамтай юм чинь бага хүүгээ бөхөөр хичээллүүлнэ гэж бодож байна. Хүү маань гурван настай мөртлөө “Хутгаж унагаана” гэж ярьдаг. Ер нь барилдаан их сонирхож харна шүү. /инээв/

 

-Тамирчид татамигаас буугаад баяртай мэдээгээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцдаг. Та алтан медаль хүртсэн тухайгаа хамгийн түрүүнд хэнд хэлсэн бэ?

 

-Намайг алтан медалийн төлөө барилдчихаад бууж ирэхэд багш ээж рүү маань залгасан гэсэн. Тэгж л ар гэрийнхэнд маань анх мэдэгдсэн байх даа. Яг алтан медаль авах мөчид гэр бүлийнхэн маань юу ч мэдээгүй. Тэр үед надтай хамгийн ойрхон байсан хүмүүс бол сэтүүлчид. Тэдэнтэйгээ баярын сэтгэгдлээсээ хуваалцсан.

 

-Та спортоор хичээллэхийн зэрэгцээ ямар нэгэн ажил эрхэлдэг үү?

 

-Хараагүйчүүдийн төвд сураад массажист мэргэжилтэй болсон. Массажистаар ажиллаж байгаад энэ жилээс жүдогийн бэлтгэлээ шаргуу хийх гээд орхисон. Одоо бол спортод л гол анхаарлаа хандуулаад бэлтгэлээ хийж байна.

 

-Та Монгол Улсын шигшээ багт харьяалагдаж байгаа юу?

 

-Шигшээ багийн гишүүн болж амжаагүй л байна. Инчоноос ирсний дараа шигшээ багт багтах санал тавьсан. Эхний ээлжид шигшээ багийн байнгын бус гишүүний анкетыг бөглөөд өгчихсөн байгаа.

 

-Ойрын зорилгоосоо танилцуулна уу?

 

-Цаашдаа бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд олимпод оролцох зорилготой байна. Олимпод барилдана гэдэгтээ итгэлтэй байгаа. Саяхан Дэлхийн жүдочдын өдөр болсон. Өнгөрсөн ч жүдочид, дасгалжуулагч багш нартаа баярын мэнд хүргэе.

 

-Нэг хэсэг пара жүдочид “Спорт бэлтгэлийн төвд бэлтгэл хийх боломжгүй байна” гэдэг байсан. Одоо тэр байдал өөрчлөгдсөн үү?

 

-2009 онд бидэнд бэлтгэл хийх заал олддоггүй байлаа. Дунд сургуулийн заал хайгаад явдаг байсан. Тэр бүү хэл парагийн тамирчдыг дэвжээн дээрээ гаргадаггүй байлаа шүү дээ. Тиймээс жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээнээ Хараагүйчүүдийн холбооны зааланд хийдэг байлаа. Тэр үеийг бодвол одоо байдал өөрчлөгдсөн. Ирээдүйд ч бүх зүйл улам сайхан болно гэдэгт итгэж байна.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (12)

  • Б.Нармандах УВС (103.10.23.24)

    2014-11-06

    Баяр хүргэе амжилт хүсье увс нутагынха нэр хүндийг өндөрт өргөж яваарай.хархад сайхан байлаа

  • (112.72.13.25)

    2014-11-02

    Найрамдал явах замд Хаадын өргөө амралтын эсрэг талд, төв замын баруун талд 400м-т, Сангийн яамны зуслангийн чанх хойно, цахилгаан дэргэдээсээ татах боломжтой, хашаалсан, зуслангийн зориулалттай, 3500м2 газар зарна. Мөн Найрамдал зуслангийн баруун талд Шижирийн аманд байгаль сайтай, аялал жуулчлалын зориулалттай 4га газрыг яаралтай хямд зарна. 96985505(35000000)

  • unshigch (188.60.203.150)

    2014-11-02

    tand ih baiarlallaa. baiar hurgej amjilt husie

  • Sainsanaa (27.123.214.118)

    2014-11-01

    10 jiliin angiin andiin mini duu yum aa bayar hurgej amidrald ni sn Shan buhniig ger buliinhee zugees bolon 1994 ond Uvs aimgiin Ulaangomiin 1-10 jiliin 10 b angiin hamt olnii omnoos hurgei Ulam ih amjilt gargaj uls eh oron nutag usaa manduulah boltugai

  • (203.91.117.4)

    2014-11-01

    bayar hurgie

  • (203.91.117.4)

    2014-11-01

    bayar hurgie

  • АРД (49.0.129.245)

    2014-11-01

    Амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье

  • (202.126.89.199)

    2014-11-01

    hurdam amjiltand hvrsend bayr hvrgii

  • (202.126.89.199)

    2014-11-01

    hurdam amjiltand hvrsend bayr hvrgii

  • (202.126.89.199)

    2014-11-01

    hurdam amjiltand hvrsend bayr hvrgii

  • (202.72.245.149)

    2014-11-01

    bayar hurgie

  • (108.181.185.230)

    2014-10-31

    Bayar xurgie! saixan amjilt baina.