“Самсунг”-ийн ашиг эрс буурлаа

Ухаалаг утасны борлуулалт эрс буурснаас “Самсунг электроникс” компанийн улирлын ашиг эрс буурчээ.

 

Компанийн албан ёсны мэдээллээс үзэхэд гуравдугаар улиралд нийт 3.8 тэрбум ам.долларын ашигтай ажилласан нь 60 хувиар буурсан үзүүлэлт аж.

 

Энэ нь сарын эхэнд компаниас дэвшүүлсэн таамагтай таарсан байна. Энэ мэдээтэй зэрэгцээд компанийн хувьцааны үнэ бараг 20 хувиар буурчээ. “Самсунг” компани ухаалаг утасны зах зээлднэн ялангуяа Хятадын зах зээлд “Apple”-ээс гадна Хятадын Xiaomi и Lenovo зэрэг брэндүүдтэй өрсөлдөхөд хүрч, зах зээлээ алдаж байгаа юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)