Украины салан тусгаарлагчдын сонгууль явуулахыг эсэргүүцэв

НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн Украины зүүн мужуудыг хяналтдаа авсан салан тусгаарлагчдыг сонгууль явуулахаар төлөвлөснийг уржигдар эрс шүүмжилжээ. Тэрбээр уг сонгуулийг Украины Үндсэн хууль болон Минск дэх хэлэлцээрийг зөрчсөн хэрэг хэмээн үнэлсэн аж. Украины нутагт өөрсдийгөө Донецк, Луганскийн Бүгд найрамдах улсууд хэмээн тунхагласан салан тусгаарлагчид ирэх ням гаригт өөрийн парламентын сонгуулийг явуулахаар төлөвлөсөн юм. Харин Оросын эрх баригчид уг сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгджээ. Европын холбооны эрх баригчид энэ тухай Оросын Гадаад хэргийн сайд С.Лавровын мэдэгдлийг эрс шүүмжилж, энэ үйлдлээрээ Минск дэх тохиролцоо, зөрчилдөөнийг энхийн замаар зохицуулах хүчин чармайлтыг тасалдуулна гэдгийг мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид Орос улсад хандан Донецк, Луганскийн Бүгд найрамдах улсууд дахь сонгуулийг хүлээн зөвшөөрөх нь Минск дэх тохиролцоог илт зөрчсөн хэрэг хэмээн үнэлжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)