Ерөнхийлөгчийг ээжийнх нь оршуулгад оролцуулсан gүй

Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/-ээс Кот-д’Ивуарын Ерөнхийлөгч Лоран Гбагбо-д ээжийнхээ оршуулгад оролцохыг зөвшөөрсөнгүй. Ерөнхийлөгч эх орондоо очиж, уг ёслолд оролцохын тулд гурван хоногийн чөлөө авах хүсэлт гаргахад ОУЭШ-ээс аюулгүй байдлын үндэслэлээр түүнийг нь зөвшөөрөхгүй гэсэн хариу өгчээ. Лоран Гбагбо-г 2010 онд хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгасан юм. Тухайн үед Кот-д’Ивуарт Ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа эмх замбараагүй байдал гарч, нийт 300 гаруй хүн амь насаа алдсан аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)