Чихэр нэхдэг хүүхдийнхээ шүдийг яаж хайрлах вэ?

Хэрэв таны хүүхэд сур­гууль, цэцэрлэгт явах бүр­тээ алгаа тосч  амттай зүйл нэхдэг бол  амтат чихрийг нь өөр зүйлээр солиод үзээрэй. Ингэхдээ шүдэнд хамгийн сайн гэх самар, жимс санал болгоод үз. Байгалийн гаралтай жимс ногоонд  агуулагдаж буй натурал сахар нь бидний өдөр тутам хэрэглэж буй элсэн чихрээс хор ур­шиг багатай. Тэгээд ч биеийн эрүүл мэндэд тус­тай.

Гэх­дээ зөгийн бал, бурам, жимсний шүүс, түүхий сахар зэрэг натурал сахар нь шүдний хор­хойтолтыг дэмжиж байдгийг  анхаа­рах хэрэгтэй гэж “Дель­фин-Эйч” эмнэлгийн Нүүр, амны их эмч Д.Мөнх­жаргал зөв­лөж бай­на.  

Мөн тэрээр “Бид­ний хэрэглэж буй ихэнх хоол хүнс нь булчин, ясыг бэхжүүлэхэд тусалдаг бө­гөөд эдгээр нь шүдийг эрүүл болго­дог. Жимс, хүнс­ний ногоо нь С аминдэм их агуулдаг учир бусад амин дэмээс илүү  буйлыг эрүүл болоход тусална. Харин сүү, сүүн бүтээг­дэхүүн нь витамин D, кальциар баялаг тул шүд, ясыг бэхжүүлдэг. Талх, хүүхдийн тэжээ­лийн хоол нь В амин дэ­мээр хангаж, төмөр агуулж, цусны эр­гэл­тийг сайжруулснаар буйлыг эрүүл байлгаж, шү­дэнд хорхойтолт үүсэ­хээс урьд­чилан сэргийл­дэг” гэсэн юм. Тиймээс  та  өглөө бүр чихэрлэг зүйл нэхдэг хүүх­дэдээ эдгээр хоол хүнсийг өгөхийг хи­чээ­гээрэй.  Хэ­рэв таны хүүхдийн шүд цоорсон, идээлж үрэвссэн бол эм­чийн зөвлөгөөгөөр яарал­тай эмчлэх нь чухал. Сүүн шүдний цоорол нь байн­гын шүдний цоор­лоос хоёр дахин хурдан явагддаг гэдгийг мартаж болохгүй гэсэн юм.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (183.81.169.22)

    2015-10-25

    Shudee yanzluulj chaddaggui. Ih unetei bn. 1 shudiig 50s 80.000r yanzlahiin. Unendee munguguidee yanzluulj chadshgui bn.

  • (183.81.169.22)

    2015-10-25

    Mongoliin emch nar yagaad aytaihan zuvluguu ugch boldgui yum. Yarvaisan ug unagachih vi gsn shig duugardgui yimnuud. Ungu mungu harj uilchilne. Hen ta nariug iim mergejil ezemsh gsiin. Gadaadad tehed yanziin goe. Negburchlen tailbarlaj davhar setgelzuin emchilgee ugdug gsn

  • (103.229.122.113)

    2014-11-27

    Emchid ochood uzuulj chadah bish dee. Dugaar duussan gedeg. MUngutei emchilgee ni chanar muutai , tavisan lomgo ni jil hurehgui unachihdag. Haa ch hunii tuluu setgel baihgui, buhniig munguur uneleh bolson ene tsagt uvchluhgui baih ni l deediin bayan bolj baina. Emch nar arai l denduu setgelgui bolson baigaa shuu. Ene ni hen hegeh saidaas hamaarah zuil bish, huvi hunii l uhamsaryn asuudal biz dee.