Шотландын Засгийн газрын тэргүүн огцров

Шотландын тэргүүн сайд Үндэсний намын удирдагч Алекс Салмонд өчигдөр албан ёсоор огцорчээ. Тэрбээр Засгийн газрын тэргүүний хувьд хийсэн хамгийн сүүлийн мэдэгдэлдээ“Албан тушаалаа өөдрөг үзэл, итгэл төгс байдалтайгаар” орхиж байгаагаа хэлсэн байна. А.Салмонд “Өнгөрсөн долоон жилийн турш би ажлаа нэн тэргүүнд тавьж байсан. Дараагийн тэргүүн сайд гарамгай улстөрч болно гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ гол нь Шотландын ард түмний саруул ухаан, авьяас чадварт итгэдэг” гэжээ. Тэрбээр тэргүүн сайдын албан тушаалд өөрийн орлогч Никола Стержен хатагтайг санал болгожээ. Парламентаас түүний саналыг дэмжвэл тэрбээр Шотландын Засгийн газрын анхны эмэгтэй тэргүүн сайд болох аж. Алекс Салмонд өнгөрсөн есдүгээр сарын 19-нд буюу Шотландын тусгаар тогнолын тухай бүх нийтийн санал асуулгад ялагдал хүлээснийхээ дараа өдөр огцрох шийдвэр гаргаснаа зарласан юм. Тэрбээр“Миний хувьд удирагчаар ажиллах цаг үе дууссан боловч Шотландын хувьд кампанит ажил үргэлжилж, энэ мөрөөдөл хэзээ ч замхрахгүй” гэжээ.  

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)