Г.Лхагвабаяр:”Эрин” хороолол нь хүний амьдралд хэрэгтэй бүхнийг цогцолбор байдлаар төлөвлөсөн

2000 гаруй айлын томоохон орон сууцны хороолол сүндэрлүүлж буй “Эрин интернэшнл”  ХХК-ын Архитектор, интерьер дизайнер  Г.Лхагвабаяртай ярилцлаа.

 

-Энэ удаа танай орон сууцны хорооллын архитектур төлөвлөлтийн шийдлийг онцолмоор байна. Яагаад гэвэл хорооллынхоо дэргэд үйлчилгээний төвүүд,  сургууль, цэцэрлэгийн асуудлыг цогцоор  шийдэж өгч байгаа нь олон нийтэд таалагдаж байна?

 

-Манай “Эрин” хорооллын эхний ээлжийн төсөл нь 12 давхар, 12 блок бүхий орон сууц байх юм.  Энэ нь гурван цэцэрлэг, нэг сургуулиас бүрдсэн томоохон цогцолбор хороолол болж сүндэрлэнэ.  Мөн  үйлчилгээний төвүүд нь барилгынхаа нэг давхарт байрласан бөгөөд зоорийн давхартаа дулаан гражтай.  Манай хороолол нь автомашины ил зогсоол, ногоон байгууламж, тоглоомын талбай зэргийг хүрэлцэхүйц талбайд төлөвлөж өгсөн. Түүнчлэн ногоон байгууламж, авто зам хоёрын өндрийн түвшинг зөрүүтэй хийсэн.  Энэ нь бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахаас гадна тайван орчныг бүрдүүлж  байгаа юм.  Өөрөөр хэлбэл ногоон байгууламж бүхий амрах талбай нь  автомашин гарах боломжгүй тодорхой өндөрт зориулалтын хашлагатай байх юм.   Орон сууцны хороололд байх ёстой нэг зүйл бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам байдаг л даа.  Үүнийг манай компанийнхан бодолцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам, налуу шатыг шийдэж  өгсөн. Мөн домофон систем, камержуулалт, гадна гэрэлтүүлэг сайтай бөгөөд нэгдсэн харуул хамгаалалтын системтэй төлөвлөгдсөн.

 

-Оршин суугчдын хувьд цэцэрлэг сургуулийнхаа дэргэд байрлана гэдэг давуу тал даа.  Гэхдээ цэцэрлэгийг орон сууцтайгаа хамтад нь төлөвлөж байна уу.  Ер нь ихэнх орон сууцнууд тийм байдаг шүү дээ?

 

-Таны хэлдэг зөв л дөө.  Бид цэцэрлэгийнхээ барилгыг байрныхаа нэг давхарт биш тусдаа яг цэцэрлэгийн зориулалттай хоёр давхар 3 ширхэг барилга байхаар төвөвлөж байгаа.  Энэ нь хорооллын эхний ээлжийн барилгын хэмжээнд хүрэлцээтэй юм.

 

- “Эрин” хорооллын өрөөний төлөвлөлт нь нэлээн хэдэн сонголттой гэж байсан.  Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

 

-Бид судалгаанаас үндэслэн 2 өрөө байрыг олон янзын сонголттой шийдлээр гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл бид нийт байрныхаа 70 хувийг 2 өрөө байрыг 8-н өөр төрлийн орон зайн шийдэл, төлөвлөлттэй  байхаар барьж байна . Жишээлбэл 2өрөө байр хирнээ ариун цэврийн өрөөнөөс гадна угаалгын өрөө, хувцасны өрөөг тус тус төлөвлөж өгсөн нь  өнөөгийн бидний амьдралын хэв маягт сайн зохицдог давуу талтай.

 

-Та  хорооллынхоо дотоод засал интерьерийн талаар танилцуулаач?

 

-Манай компани нь захиалагчидынхаа сэтгэл ханамжийн үүднээс ихээхэн анхаарч байгаа асуудлуудын нэг нь юм. Хэрэглэгчид захиалгаа өгөхдөө заслын материулаадаас өнгө дизайнаа өрөө сонгох боломжтой. Жишээлбэл BBL брэндийн өндөр нягтралтай, хальтарахгүй, зурагддагүй сайн чанарын ламинатан шалны  4-н өөр өнгөнөөс сонгох юм. Шалны өнгөтэйгээ зохицуулж Kingdomdoors компанийн модон хаалганаас тэр болгон түгээмэл байдаггүй өнгөнөөс өөрт таалагдах өнгөө сонгож болно. Ханын цаасны хувьд 2014 оны чиг хандлагыг хадгалсан итали дизайнерийн загвараар үйлдвэрлэсэн  Япон, хятадын хамтарсан Vicher брэндийн өрөөг саруул том харагдуулахуйц хүний биед сөрөг нөлөөгүй амьсгалдаг ханын цааснаас өнгө загвараа сонгож болно. Та бүгдийн  аз жаргалтай амьдралын төлөө бидний сэтгэл гарган ажилласан төсөл таалагдаж манай хороололыг сонгоно гэдэгт итгэж байна.

 

 

Д.Сувд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • х (107.77.75.91)

    2014-11-23

    Эхлээд гоё сайхан загвар үзүүлдэг шүү дээ. Ногоон байгууламж,зам талбай гээд.. .тэгээд яадаг билээ. Урьдчилгаа авч түрүүлж барьсандаа оруулж байгаад бүгд зарагдаад дууссаны дараа талбай,зам,ногоон мод энэ тэрээ хийлгүй алга болдог биз дээ?

  • zochin (124.158.92.16)

    2014-11-22

    chanargui barilga.

  • (103.229.123.173)

    2014-11-22

    ЗӨВ ШҮҮ

  • zochin (182.160.43.181)

    2014-11-21

    Haaniin utasaaa

  • (150.129.142.26)

    2014-11-21

    хүн гишгэх газаргүй шавааралдуулчихсан чанаргүй барилгууд бариад байх юм.