Михаэль Шумахерт дурсамж үлдсэнгүй

“Формула-1”-ийн домогт нисгэгч Михаэль Шумахер өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цанаар гулгаж яваад тархиндаа хүнд гэмтэл авсан билээ. Михаэль Шумахер жилийн турш эмчилгээ хийлгэсэн ба өнгөрсөн амьдралынхаа тухай бүх дурсамжаа мартсан талаар Францын нисэгч, найз Филипп Стрейфф хэвлэлд анх удаа мэдээлжээ. Тэрбээр “Шумахер ярьж чадахгүй байгаа. Түүнд одоо эргэн дурсах дурсамж үлдээгүй. Учир нь тэр юу ч санахгүй байна. Эмч нар Шумахерыг ой санамжаа эргүүлэн авна гэдэгт итгэлгүй байна. Тун харамсалтай” хэмээжээ. Михаэль Шумахер одоогоор Швейцарьт долоо хоногийн 100 мянган фунтын зардлаар эмчлүүлж байна.

 

Х.ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ppppppppppp (143.176.33.66)

    2014-11-21

    solongos ruu yvj emchluul gehgui,tend uhaan orno doo

  • (112.72.13.32)

    2014-11-21

    Альпийн нуруу дагуу Итали ,Австриа, Щвейцари,Герман,Франц улсууд байдаг.Эр эм хөгшин залуугүй цас хүлээсэн хүмүүс бараг зүүдэлж хонодог ч байж магад.

  • zochin (103.229.123.6)

    2014-11-21

    haramsaltai ymaaaa