Сүмогийн бооцооны мөнгөн дүн рекорд тогтоожээ

  Японы мэргэжлийн сүмо бөхийн хонбашё буюу жилийн бүх башёд энэ жил компаниуд 2008 оноос хойш рекорд тогтоох хэмжээний бэлэн мөнгөний бооцоо тавиад байна. 1500 жилийн түүхтэй үндэсний спортоо дэмжиж, Япон компаниудаа сурталчилах зорилгоор бооцоогоо нэмэгдүүлсэн байна. 2007 оны хонбашёд нийт 353.5 сая йенийн бооцоо спонсор компаниудаас цуглаж рекорд тогтоож байсан аж. Спонсорууд нэг башёгийн 15 өдрийн барилдаан тус бүрт 62 мянган йенийг төлж, компанийнхаа нэр, лого бүхий далбааг сүмогийн ринг тойруулан алхуулдаг юм. Энэ жил гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “DHC Corp”, автомашин борлуулагч “Fukuoka Toyota”, сакэ архи үйлдвэрлэгч “Kirishima Shuzo Co.” компаниуд шинээр тэмцээний үеэр бооцоо тавьж эхэлжээ.

 

Фүкүока хотноо үргэлжилж буй Кюүшюү башё өндөрлөхөд гурван өдрийн барилдаан үлдлээ. Тэмцээний 13 дахь өдөр буюу өнөөдрийн барилдаанд ёкозүна Харүмафүжи(9-3), Какүрюү(11-1) нар хоорондоо барилдахаар оноолт таарчээ. Мөн ёкозүна Хакүхо озэки Котошёогикүтэй барилдана.

 

Башёг 12 өдрийн дараах байдлаар ёкозүна Хакүхо, Какүрюү нар адил 11 даваа, нэг унаатай башёг тэргүүлж байна.

Кюүшюү башё энэ арваннэгдүгээр сарын 9-нд эхэлсэн бөгөөд ирэх ням гаригт (11.23) өндөрлөх юм. 

 

Эх сурвалж: Bloomberg

Б.АНХТУЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)