Амар амгалангийн Пасхи суурь

Өвөрмөц шийдлээрээ олныг гайхшруулдаг зохион бүтээгч Скотт Этон монументаль шийдэл бүхий нэгэн загвараараа “Лондон дизайн” наадамд оролцжээ. Ухаалаг утас, планшетийн суурийн зориулалтаар ашиглах уг загвар нь Пасхи арлын хүн чулууг санагдуулам аж. Энэхүү шийдлийн талаар “Тайван амгалан төрх бүхий эртний Моаи хүн чулуу нь чөлөө завгүй хөдөлгөөнд оршдог бидний амьдралын хэв маягт эергээр нөлөөлж, эзнээ тайвшруулах болно” гэж Скотт Этон тайлбарласан юм. Үзэсгэлэнг үзэж сонирхсон хүмүүс уг суурийг “Амар амгалангийн Пасхи суурь” хэмээн нэрлэжээ. Ухаалаг гар утасны Пасхи суурь наадмын санаанд оромгүй шийдлүүдийн жагсаалтад багтжээ. Мөн захиалгынхаа тоогоор тэргүүлсэн байна.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)