Хамгийн урт гүүрэн гарцыг Данид барина

Дэлхийн хамгийн урт гүүрэн гарцыг Копенгаген хотод барихаар төлөвлөсөн байна. Тус хотын төмөр замын Коге зөрлөгийн дээгүүр барих уг гарц нь225 метр урт юм. Энэхүү зөрлөгөөр өндөр хурдны галт тэрэг болон автомашины зам дайран өнгөрдөг аж. Гүүрэн гарцыг“Кобе дизайнинг” компани2016 онд барьж гүйцэтгэхээр зураг төслөө гаргажээ. Уг гарцын нэг талыг шилээр хийснээр зорчигчид ойр орчноо ажиглах боломжтойгоос гадна байгалийн гэрэл тусч байхаар зохиожээ. Харин дотоод засал чимэглэлийг дуу чимээ нэвтрүүлэхгүй байх зорилгоор модоор хийхээр шийдсэн байна. Энэхүү гүүрэн гарцаар өдөрт90 мянган хүн зорчих ажээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.192.190)

    2014-11-22

    225 метр урт гүүрэн гарц дэлхийн хамгийн урт байна гэж үү. Манай нарныгүүр хэдэн метр юм бол.