Пол Жорж ирэх долоо хоногоос бэлтгэлд орлцоно

Индиана Пейсирс багийн хөгжөөн дэмжигчдийн хувьд таатай мэдээ : Довтлогч Пол Жорж ирэх долоо хоногийн эхээр багийнхаа бэлтгэлд оролцож эхлэхнээ.

Өөрийнх нь Ассошиатед Пресс агентлагт хэлснээр талбайд гарч хязгаарлалттай бэлтгэлд оролцох гэнэ. АНУ-ын шигшээ багийн бэлтгэлд оролцож байх үедээ хөлөө хугалсан Жорж энэ улиралд тоглолтонд оролцохгүй гэж эмч нар мэдэгдсэн юм.

Гэвч Жорж өөрөө энэ улиралдаа багтаж талбайд гарахыг хичээсээр. Пейсирсийн дасгалжуулагч Фрэнк Вогел энэ жилдээ эргэн талбайд гарахад саад боло зүйл алга гэж нэмж хэлсэн байна.

24 настай залуу хамгаалагч, довтлогч Пол Жорж өнгөрсөн улиралд 21.7 оноо 6.8 самбар 3.5 оновчтой дамжуулалт дунджилж, багаа хоёр жил дараалан бүсийнхээ шигшээд хүргэсэн ч Майами Хит багийг бараагүй юм.

Индиана Пейсирс баг өнөөдрийн байдлаар бүсийнхээ 10-р байранд 5 хожил 7 хожигдолтой явж байна. Девид Уэст, Жорж Хилл, Родни Стаки, С.Ж.Майлс зэрэг оноо авах чадамжтай тоглогчид нар гэмтлийн улмаас тоглолтонд оролцохгүй байгаа нь энэ олон хожигдлын шалтгаан болж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)