LAKERS ДРАФТААС авах боломжтой байсан ч алгассан шилдэг 10 тоглогч

Lakers-ийн  талаар бичдэг Joshua Sexton гэдэг аналист Lakers драфтаас авах боломжтой байсан ч алгассан 10 шилдэг тоглогчийг нэрлэсэн байна. Тэрээр тоглогчдыг нэрлэхээсээ өмнө дараах тоглогчдыг авснаараа баг одоогийнхоосоо илүү амжилтад хүрэх байсан эсхүл үгүй гэдгийн алиныг би мэдэхгүй, зүгээр л өөрийн бодлоо хуваалцаж байна гэдгээ хэлжээ. /2011 он/

 

 

 

Lakers драфтаас авах боломжтой байсан ч алгассан шилдэг 10 тоглогч

10. Latrell Sprewell, 1992

1992 онд Alabama-ийн коллежоос Sprewell-ийг сонгох боломжтой байсан ч Anthony Peeler-ийг илүүд үзэж байв. Хэдийгээр Sprewell  орон гаран тоглолттой байсан ч Lakers шиг том баг түүнийг залуугаас нь зөв чиглүүлж илүү сайн тоглуулах боломжтой байсан. Тэрээр Kobe, Shaq-тай бас нэгэн гурвалыг үүсгэх байсан ч юм бил үү хэн мэдлээ. Дээр нь карьерийнхаа төгсгөлд багийнхаа дасгалжуулагч P.J. Carlesim-ийн хоолойг ч боохгүй байх байлаа.

9. Toni Kukoc, 1990

Тухайн жил Lakers Clemson-ийн их сургуулиас Elden Campbell-ийг драфтын 27-оор сонгож авч байсан бол Chicago Югославаас Toni Kukoc-ийг 2 дугаар тойргоос авч байлаа. Гэвч тэрээр 1993 онд л багтайгаа нэгдсэн бөгөөд тэр хүртэл Европтоо тоглосоор байсан юм. Toni Kukoc-ийн хувьд Lakers-т сайн тохирох тоглогч байв

8. Andrei Kirilenko, 1999


Lakers 23 дахь сонголтоор Devean George-ийг авсан бол яг дараагийн сонголтоор нь Юта Andrei Kirilenko-г авч байлаа. 2000 оны эхээр Lakers-ийн аварга авсан он жилүүдэд Devean George өөрийгөө багтаа зохицох чухал үүрэгтэй тоглогч гэдгээ баталсан л даа. Гэхдээ л AК-47 Kobe, Shaq гурвыг хамтдаа юу хийж чадахыг харах нь сонирхолтой биш гэж үү?

7. Kendrick Perkins, 2003

Lakers нэгдүгээр тойргийн 24-өөр Brian Cook-ийг сонгосны дараа Memphis 27-оор Kendrick Perkins-ийг сонгож байв. Дараа жил нь Shaq-ыг явуулсан гээд бодохоор Perkins-ийг л авах нь зөв байсан юм.

6. Dominique Wilkins, 1982

Lakers North Carolina-ийн их сургуулиас James Worth-ийг сонгосон. Тэрээр 1988 онд НБА-ийн финалын  үнэ цэнэтэй тоглогч болж байсан бөгөөд хожим алдрын танхимд нэрлэгдсэн тоглогч. Magic. Kareem  тэр гурав төгс гурвал байсан юм. Гэхдээ Lakers тухайн үед Utah гурваар сонгосон Wilkins-ийг сонгож бас болох л байсан. Magic Johnson дамжуулалт өгөнгүүт Wilkins тохож байна гээд л төсөөлөөд үз дээ…..

5. Willis Reed, 1964

1964 онд Lakers NBA-ийн 2 удаагийн аварга, 2 удаагийн финалын үнэ цэнэтэй тоглогч, нэг удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогч хожмын алдрын танхимын гишүүн Willis Reed-ийг авах боломжтой байсан ч Walt Hazzard-ийг илүүд үзсэн юм. Гэхдээ хэрвээ Willis Reed-ийг авсан бол Chamberlain эсхүл Jabbar-ийг Lakers-ийн өмсгөлтэй харахгүй байсан байж болох юм. Учир нь тэд нэг байрлалд тоглодог байсан.

4. Aaron Brooks, 2007

Энэ удаад Lakers хожим нь Arenas-стай маргалдаж буу шийдэмдээ тулсан Javaris Crittenton-ийг сонгосон. Түүний оронд Aaron Brooks, Arron Afflalo эсхүл Wilson Chandler байж болох байсан гээд бодохоор мэдээж маш муу сонголт хийсэн нь тодорхой. Aaron Brooks-ийг авчихсан бол сүүлийн хэдэн жилийн асуудал болчихоод байгаа холбогчийн байрлал бараг л шийдэгдчих боломжтой байсныг хэлээд ч хэрэггүй биз дээ.

3. Dennis Rodman, 1986

23 дахь сонголтоор Lakers Ken Barlow-ийг авч байсан бол Detroit ганцхан тоглогч авсан нь 2 дугаар тойргийн 3 дахь сонголт Dennis Rodman байв. Хэрвээ Rodman-ыг авсан бол 2 жил Rodman Jabbar гэсэн хослол, 1 жил Rodman, Jabbar, Magic гэсэн гурвал тоглох боломжтой байлаа.

2. Bob Cousy, 1950

Тухайн үеийн Minneapolis Lekers Kevin O’Shea-г сонгож байсан бөгөөд тэдэнд 6 удаагийн NBA-ийн аварга, 1 удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогч, 2 удаагийн бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, 13 удаагийн бүх одод, 1 дүгээр багт 10 удаа нэрлэгдсэн Bob Cousy-г сонгох боломж байсан юм. Хэрэв тэгсэн бол NBA-ийн түүх үндсээрээ өөрчлөгдөх байлаа.

1. Danny Granger, 2005

2005 онд Bynum-ийг 10 дахь сонголтоор авсан бол 7 сонголтын дараа Granger-ийг Indiana авч байв. Бүгд л Lakers илүү хурдтай, атлетик болох хэрэгтэй хэмээн ярилцаж байсан бөгөөд Granger эргэлзээгүй тохирох тоглогч байлаа. Хэрвээ салхи зөв эргэвэл Bynum багийн ирээдүй болох боломжтой л доо. Гэхдээ л тэр бэртсэнээсээ хойш хүлээсэн хэмжээнд тоглохгүй л байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)