Хүүхдийн спортын V их наадмыг ирэх онд зохион байгуулна

Иргэдийн спортоор хичээллэх хүсэл сонирхлыг дэмжиж дөрвөн жил тутамд хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмыг орон даяар зохион байгуулдаг. Үүний нэг болох хүүхдийн спортынV их наадмыг 2015 онд өвөл, зуны төрлүүдээр зохион байгуулахыг ССАЖЯ, БШУЯ, аймаг, нийслэлийн удирдлагуудад даалгалаа. Их наадмыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд найман төрлөөр ирэх оны зургадугаар сард, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зуны спортын 15 төрлөөр есдүгээр сард, өвлийн спортын таван төрлөөр арванхоёрдугаар сард тус тус нийслэл хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. Өмнөх наадмуудыг гурван үе шатаар явуулж байсан бол энэ удаа тухайн спортын төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс эрх авсан баг тамирчдыг оролцуулан их наадмыг Улаанбаатар хотноо нэгэн зэрэг эхлүүлж, 5-7 хоногт багтаан зохион байгуулахаар болжээ. Хүүхдийн спортын их наадмыг 1999 онд анх зохион байгуулж байжээ.

 

М.ӨЛЗИЙ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)