Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан боллоо

Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан өчигдөр Монгол бөхийн өргөөнд улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Монгол бахархлын өдөрт зориулсан энэхүү барилдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

 

Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Ж.Амартүвшин, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, Ц.Лхагвасүрэн нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой чансаа өндөр бөхчүүд зодогложээ. 

 

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)