Месси Ла-лигийн бүх цаг үеийн мэргэн буучаар тодров

Лионель Месси хет-трик хийснээр домогт Телмо Заррагийн рекордыг эвдэж, 253 бөмбөг оруулсан амжилтаар Ла-лигийн бүх цаг үеийн мэргэн буучаар тодорлоо. Мөн түүнийг хүлээж буй нэгэн дээд амжилт бол Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн бууч болох явдал билээ. Месси ирэх мягмар гаригт Киприйн“АПОЭЛ” багийн эсрэг тоглохдоо гоол оруулж чадвал Раулийн дээд амжилтыг ахиулах юм. Одоогоор Месси, Рауль хоёр 71, Криштиану Роналду 69+1 (1 бөмбөгийг урьдчилсан шатанд оруулж байв) гоолтой хүснэгтийн эхэнд бичигдэж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)