Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг ирэх онд тодруулна
- 2014-11-24
- Спорт
- 0
Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит бус их хурал өнгөрсөн бямба гаригт МҮХАҮТ-ын хурлын танхимд боллоо. Уг хурлаар холбооны шинэ дүрмийн төслийг хэлэлцэж баталсан байна. Хурлаар Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг тодруулах байсан ч хойшлуулахаар болжээ. Харин тус холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг 2015 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр явуулахаар тогтсон аж.
Энэ сонгуульд дөрвөн хүн өрсөлдөж байна. МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид:
А.Ганбаатар- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны дэд ерөнхийлөгч
Т.Лхагвадорж- “Вульф Петролеум” ХК-ийн ТУЗ-ийн дарга
Б.Мэдрээ- “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал
Г.Ганхүү- “Дэрэн-хөлбөмбөг” спорт клубийн ивээн тэтгэгч, Шар айраг хамтлагийн ахлагч
Сэтгэгдэл (0)