С.Лавров: Оросын эсрэг хориг нь дэглэмийг солих зорилготой

 Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хоригууд нь улс төрийн дэглэмийг солих зорилготой болохыг Гадаад бодлого, батлан хамгаалах бодлогын асуудал эрхэлсэн тусгай зөвлөлийн хуралдаан дээр мэдэгджээ. Тэрбээр“Хоригууд нь эдийн засгийг нурааж, ард түмнийг эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхээр төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулах ёстойг албан ёсоор мэдэгддэг болсон. Барууны орнууд манай төрийн бодлогыг өөрчлөх бус улс төрийн дэглэмийг өөрчлөх зорилготой гэдгээ илт харуулж байна” гэсэн аж. Түүнчлэн С.Лавров Оросыг тусгаарлах гэсэн зорилт нь бүтэшгүй гэдгийг өгүүлсэн байна. Тэрбээр “Хориг арга хэмжээ нь манай эдийн засагт хохирол учруулж байгаа боловч хориг тавьсан улсууд өөрсдөө бас хохирч байна” гэжээ. Мөн “Бид улс орнуудын олонхитой нь яриа хэлэлцээр хийж, ганцаардах зүйл байхгүй” гэжээ. С.Лавров өмнө нь Төрийн Дум дээр үг хэлэхдээ АНУ-аас сүүлийн 25 жилийн турш өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд бусдыг хохироох бодлого явуулж буйн үр дүнд Украин дахь хямрал бий болсныг өгүүлсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Enebish (202.21.106.166)

    2014-11-25

    Orosuud $ uzeed huvirah uls bol bish,,, hezeeneesee eh oronch uzleeree yalgardag gedgiig baruuniihan uursduu hohirch bj oilgoh bololtoi.

  • (150.129.140.138)

    2014-11-24

    Buh yum n huuchnaaraa teneg orosuud hezeech zasrahgyi durakuud

  • Irgen (182.160.33.156)

    2014-11-24

    Yag unen ANU oorsdiin erh ashgiin toloo busdiig zolioslodog

  • (103.229.122.26)

    2014-11-24

    буруу буруу бусдын буруу гэж дуулдаг орсууд аа гэж байгаам даа