Ж.Буш: Орост улс төрийн хариуцлага тооцох тогтолцоо алга

Ж.Буш өнгөрсөн даваа гаригт АНУ-ын “Фокс ньюс” телевизэд эцэг Ж.Бушийн тухай бичсэн ном болон өөр зарим асуудлын тухай ярилцсаныг товчлон хүргэе.

 

-Та эцгийнхээ тухай номд түүнийг ЗХУ-ыг нуран унагахын төлөө ихийг хийсэн хэрнээ Берлиний хана нурах үед тэнд очиж, өөрийнхөө гавьяаг магтаж, энэ үйл явцад оруулсан хувь нэмрээ яриагүй тухай бичсэн.

 

-Аав маань энэ үйл явдалд хувь нэмрээ оруулсан. Берлиний хана нуран унахад тэрбээр Ерөнхийлөгчийн алба хашиж байсан. Тэрбээр “Би ханан дээр очиж бүжиглэхгүй” гэснийхээ төлөө их шүүмжлүүлснээ ярьсан. Тэгэхдээ уг шийдвэрээ нэгт, сайрхах дургүй хоёрт, уг үйл явдал гол нь түүнтэй холбоотой биш байсан хэмээн тайлбарласан. Энэ бол нэг үзэл суртал нөгөөгөө ялсан үйл явдал юм. Мөн тэрбээр Зөвлөлт дэх хатуу байр суурь баримтлагчдад шахалт үзүүлж, тэднийг доромжилсноор М.Горбачевыг эрх мэдлээ хадгалах зорилгоор эрс хатуу шийдвэр гаргахад нөлөөлөхийг хүсээгүй.

 

-Та дэд Ерөнхийлөгчөөр найм, Ерөнхийлөгчөөр дөрөв нийт 12 жил эрх барилцсан. Таныг Ерөнхийлөгч байх хугацаанд ЗХУ задран унасан. Тэгвэл одоо Орост юу болж байна. Яаж яваад одоогийн нөхцөл байдалд хүрэв. В.Путин халдан түрэмгийлэл үйлдэх болсон?

 

-Удирдлагаас их зүйл шалтгаалдаг. Намайг Ерөнхийлөгч байх хугацааанд В.Путин бүхнийг тэнцвэржүүлдэг тоглоомын нөхцөлд ажлаа эхэлсэн. Өөрөөр хэлбэл, та бид хоёрын аль нэг нь хождог нөхцөл гэсэн үг. Бидний аль аль нь цугтаа хожих боломжгүй гэсэн үг. Одоо Орост улс төрийн хариуцлага тооцох тогтолцоо алга болсон. Түүнийг шүүмжлэх хэвлэл, мэдээллийн хэрэгсэл алга. Түүнийг эрх мэдэлтэй байлгахын тулд улс төрийн үйл явцыг зориуд зохицуулж байна. Дээр нь түүнтэй ажиллахын тулд бид дэлхий нийтийг нэгтгэх хэрэгтэй болсныг та бүхэн мэднэ.

 

-Аав тань М.Горбачевтой сайн харилцаатай байсан нь сонирхол татдаг. Тэгвэл В.Путин түүнээс өөр хүн үү?

 

-Тийм ээ.

 

-Та В.Путинтэй сайн харилцаатай байсан уу?

 

-Эхэндээ бол тийм. Дараа нь газрын тосны үнэ өсч, тэрбээр илүү бие даасан байдалтай болсноор эрчим хүчийг Зөвлөлт Улсыг дахин байгуулах зэвсэг болгон ашиглах болсон. ЗХУ сүйрсэн нь В.Путинд нөлөөлж, тэрбээр энэ үйл явдал дэлхий дахинд муу үр дагавар авчирсан хэмээн үздэгээ илэрхийлсэн. Миний хувьд хэлсэн үгийг нь зохиож ярьсан зүйл байхгүй. Тэрбээр М.Горбачевоос тэс өөр чиг хандлагатай. Ерөнхийлөгч нарын хувьд тэс ондоо нөхцөлд ажиллах шаардлага тулгардаг. Гэхдээ зарим нэг тогтмол хүчин зүйл байдаг. Тухайлбал, нөгөө хүн нь дипломат үйл ажиллагаагаа хэрхэн явуулбал дээр болох тухай юу бодож буйг бодож таамаглах явдал юм. Энэ талаар бол Жорж Буш гарамгай дипломатч байсан.

 

-Тэрбээр байнга захидал бичдэг байсан.

 

-Тийм.

 

-Олон хүн түүнээс захидал хүлээн авдаг байсан.

 

-Танд захидал ирсэн үү?

 

-Надад хэдэн ширхэг бий.

 

-Би захидлуудаас нь номдоо оруулсан. Тэр захиаг маш их чадварлаг бичдэг байсан. Компьютерийн үсгийн алдаа засах программ, дээр нь хийх ажлын өгөгдлийг өгөхөд компьютер зарим ажлыг гүйцэтгэдэг болсноор энэ төрлийн ур чадвар одоо үгүй болж байна. Түүнтэй адил зүйл хиймээр санагддаг. Тэрбээр Айова муж дахь кофе шопод санаандгүй таарсан нэгэн, цуг ажиллаж байсан хүмүүс, зочид буудалд цүнхийг нь зөөж өгсөн залуу гээд янз бүрийн хүнд хэдэн мянган захидал бичсэн нь үнэхээр гайхалтай байдаг.

 

-Миний ажигласнаар тэрбээр өрөөндөө цуг байгаа хүн болгоныг өөрийгөө их чухал хүн гэж бодоход хүргэдэг. Түүнээс ярилцлага авах үед хүн бүр чухал болдог.

 

-Тийм.

 

-Гэхдээ өөрөөс нь бусад хүн шүү.

 

-Яг тийм.

 

-Түүнээс ярилцлага авах гэж байхад энэ нь хүндрэл учруулдаг байсан.

 

-Тийм. Гэхдээ тэр бол агуу хүн. Бусдын тухай маш их санаа тавьдаг, гүн сэтгэдэг хүн.

 

-Та “Исламын улс” хэрхэн бий болсныг номдоо бичсэн?

 

-Тэгсэн. Би Ерөнхийлөгчийг шүүмжлэх бодолгүй байгаа боловч “Исламын улс”-ыг ялах хэрэгтэй гэдгийг номдоо тодорхой өгүүлсэн. Харин саяхан Ерөнхийлөгч тус бүлэглэлийн хүчийг сулруулж, үгүй хийнэ гэдгээ хэлсэн. Энэ байгууллага бодит аюул тээж байгаа тул Ерөнхийлөгчийн баримталж буй арга барил амжилтад хүрнэ гэдэгт найдъя. Тэрбээр тус бүлэглэлийг муу ёрын гай зовлон гэдгийг өгүүлсэн. Тэд улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд гэм зэмгүй хүмүүсийг хөнөөдөг, урьд нь ч тийм байсан.

 

-Та номдоо тус байгууллагыг бусад нутагт түгэхээсээ өмнө зөвхөн Сирийн нутагт хязгаарлагдмал үйл ажиллагаа явуулж байсан тухай түүхийг өгүүлсэн?

 

-Та Иракийг хэлж байна уу?

 

-Иракт түгэхээсээ өмнө?

 

-Бид тэднийг Иракт бослого зохион байгуулахад нь ялсан. Тиймээс тэд дахин сэргэхдээ өөрсдөд нь аюул багатай газар олсон хэрэг. Тэдгээр алуурчдыг хэн ч хүсээгүй. Эхчүүд хүүхдээ аюулгүй орчинд өсгөхийг л мөрөөддөг. Хүмүүсийн олонхи нь шударга ёсыг хүсдэг. Гэтэл эдгээр залуус шударга бус харин хэрцгий үйлдэл гаргаж байна. Тэдний хувьд аюулгүй диваажин мэт газар хаана байна түүнийг нь бид үгүй хийх ёстой. Ж.Бушийн баримталдаг байсан өөр нэг зарчим нь алан хядагчдыг хамгаалж байгаа бол тэр тал тэдэнтэй адил буруутай гэсэн байр суурь юм.

 

-Манай бас нэг иргэнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд цаазалсан нь аймшигтай хэрэг.

 

-Энэ тун гунигтай хэрэг.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.179.20.142)

    2014-11-25

    Америкгүй дэлхийн хөгжлийн төлөө

  • (202.179.20.142)

    2014-11-25

    Хөгийн Америкчууд бүх юманд оролцсон.